Д.Гантулгыг шүүх хурал ба Цэцийн их суудлын хуралдаан

2019-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн. Гэсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хуралдааныг хойшлуулах хүсэлт хүргүүлж, шүүх бүрэлдэхүүн ёсоор болгов. Учир нь өмгөөлөгч Ж.Наранбаяр нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй гэсэн хүсэлтээ эмнэлгийн магадлалын хамт ирүүлжээ. Шүүгдэгч Д.Гантулга нь өмгөөлөгч Г.Батбаяраас татгалзаж, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр нарын хамт шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан байдаг. Тиймээс Д.Гантулгын өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг ирэх 17-ны өдрийг хүртэл хойшлуулаад байна. Мөн шүүх бүрэлдэхүүн Д.Гантулгыг хилээр гарахыг хориглосон шийдвэрийг үргэлжлүүлэхээр болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шалгаж байгаа билээ. Тэгвэл энэ хэргийн нөгөө үзүүр нь Үндсэн хуулийн цэц дээр гацчихаад байгаа. Өмнө нь цэцээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг эгүүлэн татаж, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарласан УИХ-ын холбогдох тогтоолуудыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэсэн байдаг. Тухайн дүгнэлтийг УИХ хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан. Эргээд Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдааныг өнгөрсөн сарын 6-ны өдөр хийхээр товлоод байсан ч Үндсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор хойшлуулсан байдаг. Учир нь УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг шийдвэрлэж дуусах хүртэл уг хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн билээ. Үндсэн хуулийн цэц хүсэлтийг хүлээн авч хуралдааны товыг хойшлуулаад байгаа. Ийм л олон үзүүрт хэргийг шийдэж чадахгүй, бие бие рүү шидэж хойшлуулсаар ирэх сонгуультай золгох нь бараг тодорхой байна. Эх сурвалж: “Зууны мэдээ сонин” № 197 (6164)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 50 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин