МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянга болгоно

2019-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын анхдугаар зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд боллоо. Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 84 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 51 нь төрийн, 33 нь төрийн бус өмчийнх юм. 39 мянга орчим оюутан аж үйлдвэр, барилга, тээвэр, уул уурхай, үйлчилгээ зэрэг 16 салбарт 230 гаруй мэргэжлээр суралцаж байна. Харин өчигдрийн зөвлөгөөнд 800 орчим төлөөлөл оролцов. Тэд ажиллах хүчний хөгжил, аж үйлдвэрийн хувьсгал, инноваци, бүтээмжтэй уялдсан зах зээлийн эрэлт сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.   У.Хүрэлсүх: МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧИД УС, АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ БАЙНА Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Газрын тос боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театр, орон сууцны хороолол, уул уурхай, автозам гээд томоохон бүтээн байгуулалтад оролцох мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгтэй байна. Цаашид аж ахуйн нэгжүүд, ажил олгогчид Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох төвүүд байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй залуусыг сургах зэргээр идэвхитэй ажиллах шаардлагатай байна гэдгийг онцоллоо.   ХНХ-ийн сайд С.Чинзориг: БАГШ НАРЫН АЖИЛЛАХ ЦАГИЙГ 36 БОЛГОЖ БАГАСГАНА Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн илтгэлд мэргэжлийн боловсрол, сургалтын түншлэл, салбар дундын зохицуулалт хангалттай биш байна. Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлох, зохистой нийцлийг хангах нь тулгамдсан асуудлын нэг болжээ. Мөн сургалтын агуулга, аргазүйн шинэчлэлийг өргөжүүлж гүнзгийрүүлэх, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх нь чухал байна гэдгийг онцлов. Мөн тэрээр “ Багш нарын зүгээс ачааллыг бууруулах, багц цаг нь 45 байгааг 36 болгож буурууллах гэх мэт тулгамдсан асуудлуудыг нь бас өнөөдөр Ерөнхий сайдтай ярилцаж шийдвэрлэх үүрэг чиглэл авлаа. Багш нарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг Засгийн газраас аль болох шийдвэрлэж байна. Нөгөө талаас Засгийн газраас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад залуучуудыг сурах сонирхлыг нь хөхиүлэн дэмжиж, сар тутамд 100 мянган төгрөгийн степент олгож байна. Нийтдээ 35 орчим мянган залуус энэ тэтгэлгийг авч байна. Ирэх оноос тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж, 200 мянган төгрөгт хүргэхээр 2020 оны улсын төсөвт тусгаж оруулсан. Нийтдээ 80 тэрбум төгрөгийг тэтгэлэгт зарцуулна” гэлээ.   Дархан-Уул аймаг дахь политехник коллежийн математикийн багш Б.Болормаа: БАГШ БЭЛТГЭХ ТОГТОЛЦОО ХОЦРОГДСОН - Ерөнхийдөө багш нарын зүгээс хэд хэдэн саналууд хэлж байна. Багш бэлтгэх тогтолцоо маань хоцрогдсон. Мэргэжлийн боловсрол сургалтын байгуулагуудад мэргэжлийн багш нар бэлтгэдэг тогтолцоог өмнөхөөсөө илүү сайжруулъя. Мөн багш нарын нийгмийн асуудал, орон сууцанд хамруулах гэх мэт асуудал тавьж байна. Мөн нэг чухал асуудал нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш нар тоостой хэцүү орчинд ажилладаг. Тиймээс эрүүл мэндийг нь хамгаалах чиглэлээр төсөвт суугдсан 0.5 хувийн мөнгийг тэр нэрээр нь суулгах чиглэлээр саналтай байна гэлээ.   Гагнуурчин Т.Оюун-Эрдэнэ: БИД ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНИЙ ЦАЛИН АВЧ БАЙНА   -Би өөрөө сонирхлоороо энэ мэргэжилд татагдсан. Наймдугаар ангид байхад аав маань гагнуур хийлгэж үзүүлээд, есдүгээр ангиа төгсөөд гэрийнхнээсээ зөрж байгаад коллежид гагнуурчин мэргэжлээр суралцсан. Гагнуурчин мэргэжил дотроо зэрэгтэй байдаг. Гагнуурынхаа зэргээс хамаараад цалин мөнгөний асуудал яригддаг. Би цалин маань хангалттай гэж боддог. Залуучууддаа хандаж хэлэхэд заавал их дээд сургууль гэхгүйгээр мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төвүүдэд сар бүр цалин авч суралцаад, төгссөний дараа ажлын байр ч олдоцтой байдаг учраас мэргэжлийн сургалтын чиглэлийг илүүтэй сонирхож суралцаарай гэж хэлмээр байна. Эх сурвалж: Зууны намын №  2019.10.4 № 197 (6164)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 50 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин