Ацан шалаа

2019-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.БИЧЭЭЧХҮҮ   Тийм ээ. Ацан шалаа гэдэг үг нэг биш утгатай юм байна л даа. Зөвхөн шатарт бол аль нэг ханхайгаа ноёнтой зэрэг шалуулахыг л хэлдэг. Нэгэнт ацан шалаанд орсон бол бэрсээ юм уу аль нэг бодоо алдаж л таарна. Өрөөл морины ацан шалаа тийм л аюултай байдаг. Тэгвэл улс, нийгмийн ажил, асуудалд бас ацан шалаа байдаг болж. Улстөрчид дандаа тийм шалаанд өртөөд л байна шүү дээ. УИХ-аар Үндсэн хуульдаа хийх өөрчлөлт гээд зөндөө хэлэлцсэн. Бүр хоёрдугаар хэлэлцүүлгээ дуусгаад уг өөрчлөлтөө батлуулах дээр тулсан. Гэтэл зарим нь УИХ-ыг тараана гээд гацаачихсан. Тэгээд парламентэд нэг бол тарах нэг бол Үндсэн хуулиа батлуулах гээд алцан тааран гээч болоод байгаа юм. Харин МАН-ын бүлгийнхэн хойчоо бодсон ч юм уу парламентыг тараахыг буруу гэж үзэж. Яагаадав. Энэ намын бүлгийнхэн хоёр талд хуваагдчихаад асуудлыг булзааруулж байгаад шийддэг болчихов. Уг нь парламентыг тараагаад ээлжит бус сонгууль явуулах нь МАН-д ялалт авчрах магадлалтай байж. Тэгвэл УИХ-ыг тараах зорилго унасны дараа сонгуулийн холимог тогтолцоо хэвээр үлдэв. Бас МАН-ын бүлгийн гишүүд энэ удаа дахин сонгогдох амбицаараа ялгарч намын ялалтаас хувийнхыг чухалчилсан юм байна лээ. Хэрэв парламентаа тарааж ээлжит бус сонгууль явуулсан бол эрх мэдлийн дийлэнхийг намын даргадаа эрэлт буцалтгүй өгчих гээд байсан учраас дахин сонгогдохыг хүсэгчид айж л дээ. Нөгөө талаар парламент тарсан тохиолдолд Засгийн газар унаж сонгууль болтол үүрэг гүйцэтгэгч төдий байх цаг үе ирэх байв. Ийм сүрхий ацан шалаанд байсан МАН-ын хашрууд УИХ-ыг тарааж сонгууль явуулахыг бас эсэргүүцсэн гэх. Намын дарга У.Хүрэлсүхийн хувьд үеэ өнгөрөөсөн хөгшчүүлээсээ салах зорилго нь бүтэлгүйтсэн юм байх. Шалтгаан нь дотроо 60 тэрбумынхан, ЖДҮ-чид гэж талцсаар байгаад намынхаа рейтингийг унагачихаж. Бас нэгийг хэлэхэд зунжин зүтгүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлт цааш явах аргагүй ацан шалаанд орсон. Ард нийтийн санал асуулга явуулах санал нь ч “будаа” болох талдаа шилжив. Сүүлд нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх дээр бас л гацав. МАН-ынхан АН-ын хэдийгээ царайчлах аястай л байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авах юм бол Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг хүчингүй болох гээд. Бас л ацан шалаанд. Манай өнөөгийн улстөрчид сав л хийвэл тийм шалаанд суучих гээд байх юм. Саявтархандаа Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцын талаар “Цензургүй яриа”-нд орсон Д.Лүндээжанцан, З.Энхболд нарын хариулт чөдөртэй морь дэвхцэж байгаа юм шиг л санагдсан. Д.Лүндээжанцан гишүүн З.Энхболдын хорон үгэнд мадлуулаад л таарна лээ. -Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж энэ нийгмээ хорлоод яахав гэж Лүндээ хэлчихээд З.Энхболдын тавьсан занганд орж сандрахдаа: -Хууль, эрх зүйн заалт нь тийм юм гэж хэдэн ч удаа хэлж булзааруулав даа. Шатар нүүсэн юмсан бол яг мадлуулсиймаа тэр. Хуулийнхан хүртэл хуулиа барих уу, улстөрчдийн нөлөөнд автах уу гэсэн ацан байдалд тарчлах юм. Тийм ээ. Олон ноцтой хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болж голдуу цагаан захтнууд ял завшиж байна. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааг алдаж хэргийг шийдэж чадаагүй нь шүүхийн буруу юу. Уг хэрэг тийм шийдэхэд хэцүү байсан уу гэдэг бас ацан шалаанд байгаа шиг. Уг нь ацан шалаа гэдэг гарц муутай нүүдэл зөвхөн шатартаа баймаар даа.   Эх сурвалж: Зууны мэдээ сонин №197 (6164)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин