Салбарын сайд нь “асуудалтай” дипломатуудаа хамгаалж байна уу?

2019-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Гэмт хэрэг, хууль бус наймаанд нэр холбогдон олон улсад эрэн сурвалжлагдаж буй монгол дипломатуудын нэрсийг өнгөрсөн долоо хоногт ил болгосон. Жагсаалтад байх нэр бүхий 69 хүнийг Польш улсын цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа юм. Энэ мэдээлэл задарсны дараа буюу өнгөрсөн мягмар гаригт ЗГХЭГ-ын ахлах референт, эрэн сурвалжлагдаж буй гэх Д.Нямжав үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргав. Тэрээр 2001-2005 онд ОХУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан гэдэг. Ийнхүү одоогоор жагсаалтаас нэр бүхий зургаан хүн хариуцлагаа хүлээгээд байна. Эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн нэрсийг цааш ухаад үзвэл улс төрийн хүрээнд нэлээд асуудал ундарч мэдэхээр байна. Салбарын сайдын сандал, суудал ч яригдах бололтой. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр мэдээлэл хийж, шаардлагатай бол салбарын сайдтай нь хариуцлага тооцох санал хүргүүлнэ гэдгээ хэлсэн. Түүний мэдээллээр бол хууль бус наймаанд холбогдсон хүмүүсийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдсээр байж буцаан томилсон асуудал байгаа юм байна. Тэгэхээр яалт ч үгүй энэ асуудалд салбарын сайд нь холбогдоод байгаа юм. Одоогоор Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Сочи хотноо албан ажилтай яваа учир байр сууриа илэрхийлээгүй байна. Ямартай ч түүний эзгүйд хариуцлагын асуудал гарч ирлээ. Польш улсын цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж буй 69 хүний жагсаалтад одоогоор дипломат төлөөлөгчдийн газар буюу Гадаад харилцааны яаманд ажилладаг хүмүүс байна. Мөн улс төрийн намуудын удирдах албаны хүн, дипломат болон албан пасспорт ашиглаж хууль бус наймаа хийсэн Монгол Улсын иргэд, тэдний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс ч байна. Эх сурвалж: Зууны мэдээ сонин    №196 (6163)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 48 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин