С.Чинзориг: Мэргэжлийн боловсролын салбарт үнэлэлт, дүгнэлт өгөх цаг болсон

2019-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Монголын мэргэжлийн боловсрол сургалтын багш нарын улсын зөвлөгөөн анх удаа болох гэж байна. Энэ талаар өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар мэдээлэл хийлээ. Тус зөвлөгөөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 3-нд Төрийн ордонд болох юм. Мэргэжлийн боловсролын салбарын багш нарын чадавхийг сайжруулах, тулгамдаж буй асуудал ба шийдлийг хэлэлцэнэ гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байна. Энэ салбарт 2500 орчим багш ажиллаж байгаа бөгөөд тэдний төлөөлөл болох 800 багш оролцох юм байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх цаг нь болсон. Түүндээ үндэслэн цаашдаа Засгийн газраас ямар бодлого баримтлах вэ гэдгээ тодорхойлох юм. БСШУС-ын яамнаас мэргэжлийн сургуулийн өнөөгийн байдал, багшийн хөгжлийг анхаарч үзэх талаар, Монголын ажил олгогч эздийн холбооноос уялдаа холбоог сайжруулах гэсэн сэдвүүдээс илтгэл хэлэлцүүлнэ. Үүнд салбарынхан үнэлэлт дүгнэлт өгнө ” гэв. Манай улсын хэмжээнд өнөөгийн байдлаар төрийн болон хувийн өмчийн 84 МСҮТ, политехникийн коллеж үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрт 200 гаруй мэргэжлээр 38,5 мянган суралцагч суралцаж буй бөгөөд төгсөгчдийн 60 гаруй хувь нь шууд ажлын байртай болж байгаа юм байна. Түүх сөхвөл, 98 жилийн өмнө буюу 1921 онд Ардын Засгийн газрын тогтоолоор Телефон, цахилгаан мэдээний албан хаагч бэлтгэх сургууль байгуулагдсан цагаас Монголын мэргэжлийн боловсролын салбар үүссэн гэдгийг тэмдэглэжээ. Ийнхүү салбарын сайд маргааш эхлэх зөвлөгөөний талаар мэдээлэл өгсний дараагаар цалин тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой тайлбар өглөө. Тэрээр “Төрийн албаны тухай хуулиар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний алба хаагчдад олон жил ажилласны нэмэгдэл олгодог болохоор төлөвлөж байна. Олон жил ажилласны нэмэгдлийг дунджаар 10 хувь байхаар тооцож, 150 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнчлэн соёл урлаг, байгаль орчны салбарынхныг тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн тэтгэмж олгодог болж буй юм” гэлээ. Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх аж. 1991 онд ажлын байр чөлөөлөх нэрийдлээр 41 мянган иргэнийг нас нь болоогүй байхад тэтгэвэрт гаргасан бөгөөд улмаар 1996 онд тэтгэвэр бус нөхөн олговорт шилжүүлжээ. 1996 оноос нөхөн олговор авч эхэлсэн иргэд одоо тэтгэврийн насанд хүрсэн хэдий ч бага тэтгэвэр авч байгаа юм. Тиймээс эдгээр иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэхээр төлөвлөсөн байна. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг нэг удаа нийгмийн даатгалаа нөхөн төлөх зохицуулалтыг төсөлд тусгасан гэдгийг тодотгож байв. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 50 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин