“Монгол Тэмүүлэл” сургуулийг нүүлгэх шийдвэрээ эргэж харна уу?

2019-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ГҮНЖИД Кембрижийн хөтөлбөртэй “Монгол Тэмүүлэл” болон 133 дугаар сургуулийн сурагчид хичээлийн байраа булаацалдаж эхлээд байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль байрныхаа  асуудлыг шийдэгдтэл  “Монгол Тэмүүлэл” сургуулийн  нэг, хоёрдугаар давхарт түр хугацаанд байрлаж сургалтын үйл ажиллагаагаа явуулах тушаалыг БСШУС-ын сайд 2017 оны есдүгээр сарын 20-ны өдөр гаргасан. Гэтэл  133 дугаар сургуулийн барилга ашиглалтад орох болоогүй тул “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэх тухайгаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ сарын 27-нд болсон нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр мэдэгдсэн байна. Энэ шийдвэрийг эсэргүүцэж “Монгол Тэмүүлэл” сургуулийн эцэг эхчүүд яамны гадаа жагслаа. Тэд “Кембрижийн хөтөлбөрийг Ё.Баатарбилэг, Ж.Энхбаяр нар устгаж байна”, “Боловсролын яамныхан Монгол Тэмүүлэлийг нүүлгэх шийдвэрээ эргэж харна уу”, “Хотын дарга аа, 133 дугаар сургуулийн барилгын ажлын явцыг түргэтгэн, хоёр сургуулийн сурагчдын суралцах эрхийг хангаж өгнө үү” гэсэн лоозон барьжээ. Өнгөрсөн тавдугаар сарын эхээр УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, БСШУС-ын  сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгч “Монгол Тэмүүлэл”, 133 дугаар сургуулийн байртай холбоотой үүсээд буй нөхцөл байдалтай биечлэн танилцаж зургадугаар сарын 19-нд 133 дугаар сургуулийн шавыг тавьсан.  Улмаар сургуулийн шинэ барилга баригдтал Баянзүрх дүүргийн XXVI хорооны тодорхой хэсгийн хүүхдүүд Монгол Тэмүүлэл сургуулийн байранд түр хичээллэхээр болсон билээ. Гэтэл  өнөөдрөөс “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг байрнаас нь гаргаж, нүүлгэх тухай БСШУС-ын сайдын шийдвэрийг эсэргүүцэж эцэг эхчүүд жагслаа. Эцэг эхийн төлөөлөл Ч.Ариунаа “133 дугаар сургуулийн сурагчдад хагас анги танхимаа чөлөөлж өгсөн учраас бүрэн стандартаараа хичээллэж чадахгүй байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсрол, соёлын байнгын хорооны дарга “Монгол тэмүүлэл” сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэгдүгээр байрны нэгдүгээр давхарт нэг жилийн хугацаатай нүүлгэх чиглэл өгсөн гэж сайд Ё.Баатарбилэг хэлсэн. Гэхдээ нэг жилийн дараа сурагчид хаана хичээллэх талаар тодорхой хариу хэлээгүй. Худалдаа үйлдвэрлэлийн сургуульд 1990 оноос хойш засвар хийгээгүй, зориулалтын заал, цайны газар, лаборатори байхгүйгээс Кембрижийн хөтөлбөрийн шаардлагыг хангахгүй. Энэ нь үндсэн хуулиар олгосон сурч боловсрох эрхийг ноцтой зөрчиж байна” гэсэн юм. “Монгол Тэмүүлэл” сургуулийг нүүлгэсэн тохиолдолд эцэг эхчүүд тэмцлээ үргэлжлүүлж хугацаагүй суулт зарлаж, сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Н.Ганбаяр нарыг огцруулах шаардлагыг хүргүүлнэ гэдгээ  мэдэгдлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.1  МЯГМАР  №194  (6161)  
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

15 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

15 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

15 цаг 6 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

15 цаг 9 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 50 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 53 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16