МАН-ын нөлөө бүхий гишүүд УИХ-ыг тараахгүй гэж тохирчээ

2019-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР УИХ тарж, ээлжит бус сонгууль зарлах нь гэж бүтэн сар оволзлоо. Улс төрийн намууд ч ил далд бэлтгэлээ базааж, УИХ-ын гишүүд, нэр дэвших сонирхолтой нөхдүүд тойргоо “тойроод” эхэлсэн. МАН-ын генсек Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийг дуудаж гарын үсгийг нь зуруулсан. Гэвч тэр цаасан дээр нь 47 гишүүн зуржээ. Дахиад дөрвөн гишүүн олох гэж лав долоо хоног гүйгээд бараагүй байна. Энэ зуурт нь МАН-ын олон фракц бүлэглэлүүдийн нөлөө бүхий  хүмүүс нь уулзалдаж, “...УИХ-ыг тараахаа больё” гэсэн шийдэлд хүрчээ. Яг үнэндээ УИХ-ыг тараах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа албан ёсоор тавиад УИХ түүнийг нь хүлээж аваагүй юм. Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гарын үсэг цуглуулсан. Арав гаруй гишүүн гарын үсгээ зурсан. Яваагүй. Гэхдээ энэ нь жинхэнээсээ гэхээсээ намын даргадаа  тавьсан “санал” төдий байсан гэдэг. Удалгүй, хэдхэн сарын дараа түүний нэр холбогдсон концессын гэрээний төлбөр хийгдээд эхэлсэн байдаг юм. Харин энэ удаад Ерөнхий сайд эхлээд намынхаа нөлөө бүхий хүмүүсийг өрөөндөө цуглуулж санал тавьсан. УИХ-ын дарга ч дэмжсэн. Тэр хурлаас гарсан “шийдвэр”-ийг Д.Амарбаясгалан өдөр шөнөгүй гүйж байж гүйцэтгэсэн ч ийм дүн гаргасан гэх мэдээлэл бий. Хамгийн сүүлд дээр дурдсанаар УИХ тарахгүй байх шийдэлд эрх баригч намын нөлөө бүхий хүмүүс хүрээд байна. Яг үнэндээ УИХ одоо тарах нь МАН-ын даргад л ашигтай хувилбар болох байв. Том агуулгаараа МАН-д хэрэгтэй гэсэн үг. Учир нь ЖДҮ-гийн хэрэг нийтэд ил болохоос өмнө ээлжит бусаар сонгууль хийх нь жамаараа явах ээлжит сонгуулиас хамаагүй илүү дүн үзүүлэх судалгааны дүн гарсан байгаа юм. Харин энэ намаас 2016 онд нэр дэвшиж сонгогдсон ялангуяа, ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон гишүүдэд бол ямар ч хэрэггүй. Олонх нь өнөөдөр ч, маргааш ч, хэзээ ч сонгууль боллоо гэсэн сонгогдох эсэх нь тодорхой болчихсон хүмүүс юм. Шуудхан хэлэхэд, тэдгээр гишүүнд дахиад хагас жил УИХ-ын гишүүн сэтэртэй явах нь ашигтай байж мэднэ. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.  Бүлгийн хуралдаанаар УИХ-ыг тараах тухай хөндөөд ч нэмэргүй. Ээлжит бус сонгууль зохион байгуулах хуулийн хугацаа ч байхгүй. Тэгэхээр МАН-ын бүлэг өнөөдрөөс 2020 оны төсвийг хэлэлцэж эхэлнэ гэсэн үг. Мөн Ард нийтийн санал асуулгад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Хоригийг хүлээж авах магадлал бий. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээ бүр үү, түр үү, ямар ч байсан зогсоох бололтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.30  ДАВАА  №193  (6160)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин