Э.Эрдэнэжамъян: Хүүгүй, урьдчилгаагүй орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг МАХН бүртгэнэ

2019-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ МАХН өчигдөр /2019.09.27/ IV Бага чуулганаа хуралдуулсан. Намын удирдлагууд болон орон нутаг дахь МАХН-ын дарга нар Бага чуулганы шийдвэр болон цаг үеийн  асуудлаар байр сууриа илэрхийллээ. Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян “МАХН-ын Мөрийн хөтөлбөрт туссан нэг асуудал бол бүх нийтийг орон сууцжуулах хөтөлбөр. МАХН ойрын 10 жилийн хугацаанд 400 мянган айлын орон сууцыг барьж, бүх өрхийг хамруулахыг зорьж байна.  Мөрийн хөтөлбөрөө илүү тодорхой болгож, тооцоо судалгааг нь хийсний үндсэн дээр гарц шийдлүүдийг олсон. Монголын ард түмнийг орон сууцаар хангах ажлыг төр хийх ёстой гэдгийг тунхаглаж бүртгэлээ хийнэ. Иргэд урьдчилгаа 30 хувь төлөөд жилийн найман хувийн нэртэй боловч хэд дахин илүү хүүтэй мөлжлөг явагдаж байна. МАХН урьдчилгаагүй, хүүгүй орон сууцанд оруулах боломжийг олж харсан. Зарим орнууд бол иргэддээ хасах хүүтэй ипотекийн зээлийг санал болгож байна. Тиймээс Монголын төр иргэддээ зээл өгөхдөө мөнгө хүүлэх байдлаар хандах ёсгүй. Хүүгүй, урьдчилгаагүй орон сууцанд орох хүсэлтэй иргэд МАХН-ын Мянгатын дарга нарт бүртгүүлж болно. Мөн Түрээсийн орон сууцны үнийг 30 хувь хямдруулах боломжийг эдийн засагчидтай нийлж хийсэн. Иргэд түрээсийн орон сууцанд хугацаагүй амьдарч болно. Тэгээд өвлүүлж болно. Иргэнд түрээслүүлсэн байшингаа төр буцааж авах ёсгүй, баталгаагаар хангах жишиг олон оронд бий. Одоогийнхоос 2-3 дахин бага үнээр Түрээсийн орон сууцанд орох, хүүгүй, урьдчилгаагүй байр авах хүсэлтэй хүмүүсийг МАХН бүртгэж авч тооцоо судалгаа хийгээд Мөрийн хөтөлбөртөө тусгаж Үндэсний аудитын газарт өгнө.  Бүртгүүлсэн  хүмүүстэйгээ  санамж  бичиг гэрээ байгуулж баталгаажуулна. Аравдугаар сарын 5-нд намынхаа байрны гадна гэрээ байгуулж хамтарч ажиллана. Энэ бол зөвхөн МАХН-ын ярьж буй асуудал биш дэлхий даяар хэрэгжүүлээд үр дүнг нь үзчихсэн жишээ юм” гэлээ. Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын дарга З. Баянсэлэнгэ “МАХН 2016 оны мөрийн хөтөлбөрт тэг  хувийн хүүтэй түрээсийн орон сууц төлбөрийг хэрэгжүүлнэ гэж байсан. Ард түмнээ ая тухтай сайхан амьдруулах төр засгийн бодлого бол орон сууц юм. Үе үеийн Засгийн газар, эрх баригчид төрийн бодлогоо утаа гэж үзэж байсан. 2011 оноос хойш утаанд 239.2 тэрбум төгрөг зарцуулсан. Харин одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар сайжруулсан түлш хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Жилдээ 120 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоотой байгаа. Үүнийгээ зургаан жил хэрэгжүүлнэ гэсэн. Тэгэхээр 900 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг.  Мөн энэхүү сайжруулсан түлш нь түүхий нүүрснээс үнэтэй учир үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдэд тонн тутамд 50 мянган төгрөгийн татаас өгч байна. Харин 50 м квттай орон сууц авахад 3800 гаран орон сууц худалдаж авах юм. Ийм хэмжээний мөнгийг салхинд хийсгэх гэж байна. Төрийн бодлого бол утаа биш. Ард иргэдээ ая тухтай амьдруулах, ажлын байрыг бий болгох юм. Төр ашгийн төлөө байгууллага биш. Гэхдээ төр ашгийн төлөө байгууллага болж хувирсан учраас тэнд хүмүүс орохын төлөө болчихсон. Аравдугаар  сарын 5-нд орон сууцанд бүртгэх үйл ажиллагаа явагдана. Заавал амь насаа алдаж байж ар гэрт нь орон сууц өгдөг байж болохгүй. Дөрвөдөөс дээш хүүхэдтэй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төр 50 хувийн хөнгөлөлттэй орон сууцанд хамруулах ёстой. Бидний хийж буй орон сууцжуулах хөтөлбөр бол түрээслээд өмчлөх хэлбэрээр явагдана. Түрээслэхдээ зорилтот бүлэг болон түрээсийн орон сууцанд хамрагдах сонирхолтой иргэдийг орон сууцжуулна. Эцэст нь нэмээд хэлэхэд банкуудыг оролцуулахгүйгээр үндэсний үйлдвэрлэгч бизнес эрхлэгчээ хамруулсан ийм хөтөлбөр гаргаж байгаа юм. Та бүгд бидний ажлыг дэмжиж тооцоо судалгаанд хамрагдаарай” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин