Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу, ард түмний сонголт уу?

2019-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН “ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ.Ээлжит хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ц.Монгол, Доктор Ж.Урангуа, МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, хууль зүйн доктор Л.Мөнхсайхан, Эдийн засагч Ж.Батсуурь нар оролцож“Ард нийтийн санал асуулга МАН-ын тулгалт уу, Ард түмний сонголт уу”сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.  

Өмгөөлөгч Ц.Монгол: ХОЁР ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТЫГ БИЙ БОЛГОХ ЁСТОЙ

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ Үндсэн хуулийг зөрчих замаар өөрчлөлт оруулж болохгүй.
-Ард нийтийн санал асуулга нэрээр Үндсэн хуулийг батлуулах гэж байна. Энэ санал асуулга бол МАН-ын тулгалт.
-1992 оны Үндсэн хууль бол сайн хууль. Үүнд цөөхөн тооны нэмэлт өөрчлөлтийг хийгээд цааш явах бүрэн боломжтой.
-Өнөөдрийн өргөн барьж буй нэмэлт өөрчлөлтийн төсөл бол одоо байгаа гаж тогтолцоог хадгалж үлдэх зорилготой. Өөрөөр хэлбэл явуургүй тогтолцоогоо эцсийн байдлаар хадгалах гэсэн арга юм.
-Ард түмэн хяналтын тогтолцоо буюу хоёр танхимтай парламентыг хүсч байгаа. Дэлхийд парламентын засаглалыг сонгоод дарангуйлалруу шилжсэн олон улс байдаг. Үүнээс  үүдэж тэд татгалзсан. Манайх ч гэсэн парламентын энэ засаглалаас салах цаг болсон.
-Шүүх ард түмнээс сонгогддог байх нь зүйтэй. Өнөөдрийн шүүхийн хувьд насаараа томилогддог, хариуцлага хүлээдэггүй учраас зарим шүүгч дур зогоороо аашилж хүмүүсийг хохироож байна.  

Эдийн засагч Ж.Батсуурь: ШҮҮХ ЗАСАГЛАЛЫГ АРД ТҮМЭН СОНГОХ ЁСТОЙ

-Парламентын засаглалыг сонгож авсан нь зөв. Үүний нэг жишээ бол Эрдэнэтийн 49 хувийн асуудал юм. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол энэ аль хэдийнэ алга болох байсан.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хувьд иргэдийг төөрөгдүүлсэн зүйл олон байна. Өнөөдөр Монголын нийгмийг мухардалд оруулж, гаж тогтолцоог бий болгосон энэ хүмүүс Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй.
-Сүүлийн 29 жилд Монголыг удирдаад явах хүчирхэг хүн төрөөгүй. Тиймээс парламентын хоёр танхимтай байх нь чухал. Харин гүйцэтгэх засаглалын хувьд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байна уу хамаагүй. Эрх мэдэл хяналтдаа байх зүйтэй.
-Парламент тарах ёстой. Өөрсдийнхөө бурууг хүлээгээд тарж байгаа хүмүүсийн хувьд тогтолцоогоо засъя гээд дахин сонгуульд өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Харин парламент тарж болохгүй гээд энэ тогтолцоогоо авч үлдэх гэж байгаа хүмүүсийг цаашид өрсөлдөх боломжгүй болгох ёстой гэж бодож байна.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг зөрчиж түүнд нь Ерөнхийлөгч хориг тавьсан. Хэрэв энэ хоригийг хүлээж авахгүй бол энэ парламент өөрсдийн тарах орчин нөхцөлийг давуулан биелүүллээ гэсэн үг.  

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн хууль зүйн доктор Л.Мөнхсайхан: АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА БОЛ МАН-ЫН ТУЛГАЛТ

-Үндсэн хуулийн тогтолцооны гажуудал үүссэнээс болж нийгэм эдийн засгийн хямрал үүссэн. Тиймээс нийгэмд тулгарсан олон асуудлыг шийдэх арга бол Үндсэн хуулийн  бүтцийн сонгодог хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй.
-Нийгэм эдийн засгийн асуудлыг шийдэх арга зам эрэлхийлэхийн оронд нэг намын эрх ашигт нийцсэн, намынхаа даргын эрх мэдлийг хүчирхэгжүүлэх, УИХ-ын гишүүдийн эрхийг хасах, зарим эрхийг хэтэрхий нэмэх өөрчлөлтийг оруулсан.
-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай. УИХ өөртөө хэтэрхий их эрх мэдлийг авсан.  Шүүх болон хууль хяналтын байгууллагыг томилдог, төсвөө баталдаг зэрэг асуудлаас харж болно.
-Ерөнхийлөгч гэж завсрын институци гарч ирсэн. Харин Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалыг толгойлбол энэ хийдэл алга болж хариуцлага алдах зүйл байхгүй болно.
-Төр бол ард түмний төлөөллүүдээс бүрдсэн тогтолцоо бөгөөд эзэн биегүй зүйл. Харин байгалийн баялгийг төрийн нийтийн өмч гэдэг нэрээр эзэнгүйдүүлж ард түмнээс булаах оролдлого хийж байна.
-Ард түмний сонголт бол МАН-ын мөрийн хөтөлбөр байсан. Одоо харин санал асуулга бол МАН-ын тулгалт  

Доктор Ж.Урангуа: ЕРӨНХИЙЛӨГЧ ПАРЛАМЕНТИЙГ ТЭРГҮҮЛЭХ ЁСТОЙ

-Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн эрх ашгийг хязгаарласан өөрчлөлтүүд орсон байсан. Энэ нь олигархуудын ард байгаа хүчнийхний нөлөө төрд орж ирэх боломжийг бий болгож байгаа юм.
-Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа тэргүүлж түүний байгуулсан кабинетыг доод парламент хэлэлцдэг байх нь зүйтэй.
-Шүүхийн хараат бус байдал чухал. Тэгж байж шударга ёс тогтоно. Харин шүүгчийг бүх насаар нь томилдог асуудал манайд одоохондоо болохгүй.
-1960 оны Үндсэн хуулийг хэлэлцэхэд процессын алдаа гарч байсан. Түүнийг УИХ батлаагүй. Харин түүнийг Ю.Цэдэнбал дарга засвар хийж хуулийн эцсийн вариантыг гаргаж байсан. Түүхэндээ УИХ батлаагүй Үндсэн хуулийг хэрэгжүүлээд явсан тохиолдол байдаг.
-Бэлэн болсон төслөө бариад явна гэдэг бол ард нийтийн санал асуулга биш.
-Энэ парламент Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүйн чадамжгүй. Энэ хүмүүсээс юу гарах вэ гэдэг тодорхой. Иймээс ард түмний тархийг угааж буй үйлдлээ нэн даруй зогсоо гэж хэлмээр байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.27  БААСАН  №192  (6159)
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

14 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

3 цаг 54 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

10 цаг 15 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

10 цаг 15 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

10 цаг 15 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин