“УИХ-ыг шүүмжлээд хэрэггүй. Солих ёстой”

2019-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА МАХН-ын VI Бага чуулган өчигдөр хуралдав. Бага чуулганд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Үндсэн хуулийн гаж тогтолцоо”, Төр засгийг үндсээр нь өөрчлөх, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “УИХ-ыг тараах шаардлага”, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян “Түмэн олноо өрнөөс чөлөөлье”, “Өрх бүрт орон сууц” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. МАХН Дээд хуулийн төсөл боловсруулсан нь зөв байсныг өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явц баталж байна. МАХН энэ төслөө 21 аймаг, ихэнх сумдад 2-3 удаа танилцуулсан гэдгийг илтгэлд дурдаж байв. Бага чуулганы хуралдааны үеэр МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Монголын ард түмний амьдралыг сайжруулна, ажлын байртай болгоно, сургууль, цэцэрлэг эмнэлэг барина гэх мэтээр олон бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж өгөхийн тулд УИХ-ын гишүүд сонгогдсон. Гэтэл өнөөгийн УИХ чадамжгүй, ажлаа хийсэнгүй. Бүр гэмт хэрэгт холбогдож байна. Тиймээс УИХ сайн дураараа тарах ёстой. Ажил хийх чадамжгүй учраас огцрох ёстой. Одоо УИХ-ыг шүүмжлээд ч хэрэггүй. Зүгээр соль. Монголын төлөө зүтгэчих дараагийн хүмүүстээ боломж олгох хэрэгтэй. Суудал бөглөж сууж болохгүй. Монголд мөнгө, ажлын байр, валют хэрэгтэй. Үүний тулд Оюутолгойг Монголын ард түмэнд ашигтай болгоно гэж ард түмний итгэлээр сонгогдсон үндсэн үүргээ энэ Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар биелүүлсэнгүй. Рио тинтод Монголын ард түмний итгэл, мандатыг худалдаж, Оюутолгойн хуулийн хэлтэс болтлоо жижгирсэн УИХ тарах нь улс эх орон, ард түмний эрх ашигт нийцнэ” гэв. Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян “МАХН Дээд шүүхэд намынхаа үндсэн мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэхдээ ард түмнээ өрнөөс гаргах асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Манай улсын иргэдийн 90 гаруй хувь нь цалин, тэтгэврийн зээлийн хамааралтай амьдарч байна. 100 гаруй мянган иргэн ипотекийн зээлтэй. Аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх нь зээлээр аргацааж үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл эдгээр зээлийг хөнгөлж чөлөөлөх боломжийг МАХН судалж Бага чуулганыхаа хуралд илтгэл хэлэлцүүллээ. Манай нам ирэх сонгуульд олонх болбол иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг бүрэн, ипотекийн зээлийн хүүгийн зардлыг чөлөөлнө. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлсөн мөнгө үндсэн зээлээс хасагдаад явах боломжийг бид олж харсан. Төр иргэдийг шулж банкны үйл ажиллагаа явуулж болохгүй. Төсөвт ямар нэг хүндрэл гарахгүйгээр иргэдийн зээлийг чөлөөлөх бүрэн боломжтой” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.27  БААСАН  №192  (6159)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин