Ерөнхийлөгчийн хориг УИХ тарах замыг заслаа

2019-09-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР УИХ-аас 2019 оны есдүгээр сарын 11-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад Ард нийтийн санал асуулга явуулах тухай 73 дугаар тогтоолыг гаргасан. Энэ тогтоол гарсны дараа санал асуулга явуулахад 30 тэрбум төгрөгийн зардал гаргана гэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Удалгүй УИХ өөрөө тарах асуудал хөндөгдөж, энэ үйл ажиллагааг МАН-ын генсек Д.Амарбаясгалан зохион байгуулж, гишүүдтэй уулзаж эхэлсэн. МАН-аас нэр дэвшиж сонгогдсон 40 гаруй гишүүн “...УИХ тарахыг дэмжиж кнопоо дарна” гэж генсектээ амласан гэх мэдээлэл тарсан. Улмаар энэ сарын 20-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дээрх 73 дугаар тогтоолд хориг тавьсан юм. Сүүлийн хэдхэн хоногт өрнөж буй энэ үйл явдалтай холбоотой эх сурвалжуудын таамаг гэмээр мэдээллүүд ч ар араасаа хөвөрч байна. Гэхдээ Ард нийтийн санал асуудлга явуулах УИХ-ын тогтоол гарснаас хойш болж буй үйл явдлуудаас “...УИХ тарах нь тодорхой болж байна” гэсэн дүгнэлтийг экспертүүд хийгээд эхэллээ. Эдгээр үйл явдалд “дээгүүрээ” тохирч, зөвшилцсөн учраас хоорондоо нягт уялдаатай үргэлжилж буй бололтой. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ удахгүй хүлээж авна гэсэн үг. Тэгээд өнөөх 30 тэрбумаа ээлжит бус сонгууль явуулахад зарцуулах шийдвэрийг гаргаж таарна. Харин үүнд нь Ард нийтийн санал асуулга багтах эсэх нь тодорхойгүй. Ер нь бол УИХ-ын ээлжит бус сонгууль явуулж байсан түүх бидэнд байхгүй. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “УИХ болон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор энэ хуульд нийцүүлэн УИХ товлон зарлана” гэж заасан. Харин ээлжит сонгуульд мөрддөг цаглабар, бусад асуудлыг нарийвчлан заагаагүй аж. Гэвч энэ УИХ өөрөө тарах шийдвэрийг тун удахгүй гаргаж магадгүй. Учир нь Ерөнхийлөгч хориг тавьснаар УИХ тарах замыг засчихаж байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.24  МЯГМАР  №189  (6156)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 47 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин