Т.Хэрүүга: Их сургуулиуд ОХУ-ын Алс Дорнын Холбооны их сургуультай хамтарна

2019-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн V чуулганд Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга тэргүүтэй төрийн өмчийн их сургуулийн захирлууд оролцоод иржээ. Энэ үеэр ямар асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэсэн тухай ХААИС-ийн захирал Т.Хэрүүгатай ярилцлаа.   - Дорнын эдийн засгийн V чуулганд  төрийн өмчийн их сургуулиудын захирлууд оролцоод ирсэн гэж сонссон. Ганзага хоосонгүй ирсэн байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, чуулганд оролцсон зорилго болоод чуулганы сонин хачнаас дуулгаач? -Дорнын эдийн засгийн V чуулга уулзалт энэ сарын 4, 5-нд  ОХУ-ын Владивосток хотноо болж өндөрлөсөн. Энэ чуулга уулзалтын үеэр манай төрийн өмчийн их сургуулиудын захирлууд Алс Дорнын Холбооны их сургуулийн үйл ажиллагаа, кампусын бүтэц, зохион байгуулалттай танилцлаа. Мөн хамтарсан сургалт, судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцсон. Алс Дорнодын Холбооны их сургууль нь инженер технологи, био эмнэлзүй, хүмүүнлэг ба байгалийн ухаан, боловсрол, эдийн засаг, менежмент, хууль, олон улс судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ  илэрхийлсэн. -Энэ жилийн чуулганд 50-аад орны 5000 гаруй хүн оролцсон гэж байсан. Боловсролын салбарын­хан хэр зэрэг ирсэн байна. Мөн энэ арга хэмжээнд манайхаас хэдэн сургуулийн захирал оролцсон бэ?  -Энэ удаагийн чуулга уулзалтад нийт оролцогчдын 10 орчим хувь нь боловсрол, шинжлэх ухааны салбарынхан байсан. Монголоос МУИС, ШУТИС, МУБИС-ийн захирал, МУИС-ийн номын сангийн захирал оролцсон. -Уулзалтын үеэр манай захирлууд 100 мянган оюутны хотхон байгуулах талаар туршлага судалж,  санал солилцсон гэж байсан. Энэ талаар дуулгах таатай мэдээлэл юу байна вэ? -Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 100 мянган оюутны кампус байгуулах санаачилгын хүрээнд туршлага судлах, хамтран ажиллах талаар ярилцсан. Мөн одоо тун удахгүй аравдугаар  сарын 20, 21-нд болох Алс Дорнодын Холбооны их сургуулийн 120 жилийн ойн арга хэмжээний үеэр хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцсон. -Дорнын эдийн засгийн чуулганд дэлхийн улс орнуудын удирдагчид, бизнесийн салбарын манлайлагчид түлхүү оролцдог. Өнгөрсөн жилээс соёл, урлаг, спорт болон боловсролын хөтөлбөрийг хэлэлцдэг болсон. Энэ жил боловсролын салбарын ямар төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцсэн бэ? -Дорнын эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтын нээлтийн үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин гурван төсөл эхлүүлж байгаагаа мэдэгдсэн. Үүний нэг нь “Шинжлэх ухаан боловсролын Ази, Номхон далайн бүс” төвийг байгуулах төсөл юм. Энэ төслийн хүрээнд соёл урлаг, спорт, боловсрол шинжлэх ухааны хамтын ажиллагаа эрчимжиж байна. Ер нь бол очсон газрын сонин дуулгахад Владивосток хот нь 604 мянган хүн амтай, ОХУ-ын Алс Дорнодын улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны төв болон хурдацтай хөгжиж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.18  ЛХАГВА  №185  (6152)  
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

15 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

15 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

15 цаг 6 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

15 цаг 10 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 50 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 53 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16