У.Хүрэлсүх: Ажил хийвэл хий, Монголын төрд битгий гай болцгоо

2019-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейг барих төслийн багийнхантай уулзлаа.  Энэ үеэр Засгийн газрын тэргүүн  холбогдох албан тушаалтнуудад ээлжит хатуу үгээ хэлэв. Үндэсний урлагийн их театрыг барих  төслийнхний Төрийн ордонд авчирсан макетнаас эхлээд  Ерөнхий сайдын уурыг хүргэсэн. Тэрээр  “Засгийн газар бүх асуудлыг шийдвэрлэсэн. Хэрүүл маргаантай байгаа бүх асуудлыг шийдсэн. Нураад унаж байгаа музей дээр Улсын Ерөнхий сайд өөрөө очиж үзсэн. Асуудлыг чинь шийдээд байхад яагаад ажиллахгүй байгаа юм бэ. Та нар ажил хийвэл хий. Хийхгүй бол боль. Та нарын ард залуучууд төрдөө зүтгэе гээд байж л байна. Энд битгий буг болоод суугаад бай. Ажил хийж чадахгүй бол Монголын төрөөс зайлцгаа. Үндэсний театрыг хийгээд Төрийн ордонд оруулж ирсэн макетыг  нь хар. Битгий доромжлоод байгаарай. Сургуулийн сурагч ч ийм макет өгөхгүй. Чингис хааны музей шиг хийчихэж болохгүй байна уу. Энэ асуудлаар олон удаа хэлж, сануулсан. Ё.Баатарбилэг сайдаа, Г.Ганбаяр дэд сайдаа. Ажлаа хийвэл хий. Хийхгүй бол улсад бүү гай бол. Монголын хөгжлийн түүхэнд гай битгий бол. Цаашид төсөл хөтөлбөрүүдийг ийм байдалтай удирдах уу Г.Ганбаяр аа” гэв. Түүнчлэн “Бид сүүлийн 30 жил дан уул уурхай ярьсан. Яаж газар ухаж алт олох вэ, яаж мөнгөтэй болох вэ гэж. Мэдээж ярих ёстой байх. Гэтэл соёл урлаг, соён гэгээрүүлэх ажлыг мартчихсан. Монголын ард түмэн битгий хэл гадныхан ирээд үзэж харах юм юу ч байхгүй. Цонжинболдогоос өөр юм байхгүй. Баруун тийшээ явбал Хархорин орж байгаа байх. 300-400 км газар донсолж муу замаар давхисаар байгаад очоод хуучны нэг хот үзэж байгаа. Тийм учраас Засгийн газраас барьж байгаа бодлого бол ард түмнээ соён гэгээрүүлэх, түүх дурсгалаа олон түмэнд таниулах энэ ажилд анхаарлаа хандуулна” гэв. Гэсэн ч холбогдох албан тушаалтнууд нь  энэ удаа Ерөнхий сайдын  сэтгэлд хүрч ажиллаж чадсангүй. Аргаа барсан Ерөнхий сайд холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгч, 14 хоногийн дараа дахин шалгахаар болж, хуралдаан дуусав.  Үндэсний урлагийн их театрын барилгын хувьд 1600 хүний суудалтай дуурь бүжгийн танхим, 2500 хүний суудалтай концертын их танхим, 800 хүний суудалтай хөгжмийн танхим, 400 хүний суудалтай заалтай байхаар төлөвлөж буй юм.  Дээшээ зургаан давхар, доошоогоо хэсэгчилсэн гурван давхар байхаар эхний эскиз зургаа бэлэн болгоод буй нь ийнхүү шүүмжлэл дагуулж эхэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.16  ДАВАА  №183  (6150)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 35 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин