С.Эрдэнэ: Ард нийтийн санал асуулга гэх жүжигт оролцохгүй

2019-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар шийдвэр гаргажээ.  Энэ талаар өчигдөр танилцуулсан юм. Тус намаас  Үндсэн хуулийн эхэд саналаа тусгуулах, эрх баригчидтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулжээ. Сөрөг хүчний хувьд МАН-ын 62 гишүүний өргөн барьсан  Үндсэн хуулийн төслийг  бүхэлд нь дэмжихгүй байгаа.  Тэд “эцэг” хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээс өмнө ард түмнээс асуух ёстой байсан гэсэн байр суурьтай байсаар ирсэн. Түүнчлэн тус намынхны гаргасан ямар ч санал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусч чадаагүй байна. Парламент нэгэнт хоёрдугаар хэлэлцүүлэг явуулж дууссан учраас ард нийтийн санал асуулга явуулахаар тогтсон. Ингэхдээ 29 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь хэт үрэлгэн байгааг АН-ынхан шүүмжилж байсан юм. АН-ын дарга С.Эрдэнэ “Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг явуулахаас өмнө ард нийтийн санал асуулгыг явуулах ёстой байв. Гэтэл хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа явуулахаар хүч түрж байна. Хоёрдугаар хэлэлцүүлэг орж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санаатай  АН санал нийлэхгүй” гэлээ. Мөн тэрээр ард нийтийн санал асуулгад 12.5 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан ч эрх баригчид үүнийг нэмэгдүүлэн 29 тэрбум хэмээн тайлбарлаж, нэмэлтээр гурван тэрбум гэхээр нийт 32 тэрбумыг зарцуулах гээд байна.  Тиймээс Зөвшилцөлд хүрэхгүй бол ард нийтийн санал асуулга гэх жүжигт оролцохгүй хэмээн намын дарга С.Эрдэнэ  мэдэгдлээ. Ард нийтийн санал асуулгад зарцуулах төсвийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах боломжгүй гэсэн байдаг.  Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн хэмнэлт гаргах замаар энэ мөнгийг гаргах боломжтой гэжээ.  Үүн дээр АН-ынхан  хатуу байр суурьтай байна.  Тэд “Цэцэрлэг барих болохоор мөнгөгүй, оюутны 70 мянгыг өгье гэхээр мөнгөгүй гэдэг мөртлөө улстөржсөн бодлого шийдвэрээ хэрэгжүүлэх болохоор төсвөө хэмнээд гаргаж болно гэдэг Сангийн сайдыг ойлгохгүй байна. Төсөв бол хөдөлшгүй баримт бичиг” гэлээ. Ард нийтийн санал асуулгын загвар, агуулга ямар байхыг эх баригчидтай Зөвшилцөх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж, гишүүдэд Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.13  БААСАН  №182  (6149)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 36 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин