Ард нийтийн санал асуулгыг 22 тэрбум төгрөгөөр явуулна

2019-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг өчигдөр үргэлжиллээ.  Энэ үеэр зарим заалтын найруулгын чанартай асуудлаар болон ард нийтийн санал асуулгатай холбоотой гишүүд байр сууриа илэрхийлэв.   УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Ард нийтийн санал асуулга явахыг дэмжиж байгаа. Гэтэл энэ санал асуулгыг 29 тэрбум төгрөгийн зардал гарна гэжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийг 2017 онд 15 тэрбум төгрөгийн зардлаар хийсэн гэж байсан. Яагаад  хоёр дахин өсөв.   Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: -2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль 22 тэрбум төгрөгийн зардлаар явуулсан юм билээ. СЕХ-оос мэдээлсэн. Ард нийтийн санал асуулга явуулах арга хэмжээг төрийн албан хаагчид зохион байгуулдаг юм байна. Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга, улсын бүртгэл, архивын байгууллага гээд. Тиймээс 29 тэрбум төгрөгийн зардал гарна гэж Засгийн газар, СЕХ-ноос ирүүлсэн. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:  -Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг гол шинэчлэл нь шүүх засаглалын хараат бус байдлыг бий болгох асуудал байсан. Гэвч энэ асуудал хоёр дахь шатны хэлэлцүүлэг дээр намын бүлгээс 100 хувийн дэмжлэг авсан боловч чуулганы хуралдаанаар унасан. Өнөөдөр бидний шүүмжилдэг асуудлын нэг болох  шүүх засаглал нэг хүний хараат болчихлоо. Өөрөөр хэлбэл нэг хүний гэдэг нь  Ерөнхийлөгчийн хараат болчихлоо. Бүх шатны шүүгч, ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилдог боллоо. Энэ нь дараа дараагийн Ерөнхийлөгчид хонгилын түлхүүрийг барих сэдлийг нь төрүүлнэ. Үүнийг би зохион байгуулалтайгаар унагаасан гэж харж байгаа. Намын бүлэг дээр дэмжчихээд УИХ-ын чуулган дээр 10 гаруй хүн эсрэг санал өгсөн.Энэ бол агуу том хуйвалдаан. Өнөөдрөөс эхлээд бид шинэ хонгилын түүхийг бичиж эхлэх гэж байна. Би хуйвалдаанд оролцсон УИХ-ын гишүүдэд тун  харамсчбайна.   УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: -Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр саналын томьёоллыг боловсруулсан байна. Үүнийг зарчмын саналаар орж ирсэн өөрчлөлт гэж харж байна. Үр өгөөж гэдэг асуудлыг органик хуулиараа маш зөв тайлбарлаж өгөөрэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлнэ гэдгийн цаана эдийн засгаа боомилох, нөгөө талаас гадна дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээх заалт болчих вий гэсэн болгоомжлол байна.   УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Одоогийн Үндсэн хуульд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлийн түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэсэн ганцхан зохицуулалттай. Тэгвэл энэ зохицуулалтыг 62 гишүүний өргөн барьсан төсөлд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлийн түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлийг баримтална гэж тусгасан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.12  ПҮРЭВ  №181  (6148)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин