Б.Энхболд: Бүх асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх нь орон нутгийн ажлыг гацаана

2019-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг эрхэм гишүүд өөрсдөө ч “танихаа” больсон тухай ярих больсон. Нөгөө талаар хуульчид, улс төр судлаачид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр төслөөсөө өөрчлөгдөж дэмжигдсэн зарим заалт батлагдвал тааруухан үр дагавар үзүүлнэ хэмээж байна. Тухайлбал, Улс төр судлаач, эрх зүйч Б.Энхболд “...Бүх шатны Иргэдийн хурлын чөлөө цагт Тэргүүлэгчдийн хурал хуралдаж байх заалт хасагдлаа. Ингэхээр тухайн орон нутгийн бүх асуудал Нэгдсэн хуралдаанаар орох болж байгаа юм. Тиймээс төлөөлөгчдийн ирц нь хүрч асуудлаа шуурхай шийдэхэд хүндрэл үүснэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод амьдардаг аймгуудын ИТХ-ын төлөөлөгч байнга дуудагдах болж байгаа юм. Төрийн ажил гацахгүй явах талаасаа Тэргүүлэгчдийн хурал хуралдаж байх нь зөв гэдэг нь өнгөрсөн хугацаанд практик дээр нотлогдсон зүйл шүү дээ. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ үргэлжлүүлэн хэлэлцээд явахаар бол гуравдугаар хэлэлцүүлгээр гишүүд үүнийг бодох ёстой” гэлээ. Түүний ярьж буй заалт нь Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд оруулах нэмэлт өөрчлөлт юм. Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 35 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин