МАН Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээ ард түмнээс асууна

2019-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАН-ын өргөн барьсан Үндсэн хуулийн төсөл дээр Ерөнхийлөгчийн саналыг тусгаж оруулах асуудал улс төрийн хүрээнд яригдаж байсан.  Тэд анхнаасаа эвтэй байж, Үндсэн хуулийг өөрчлөх Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан  ахлагчаар нь  Ерөнхийлөгч Х.Баттулгыг тавьсан. Гэвч зөвшилцөх асуудал Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн  үеэс бараг боломжгүй болж байх шиг байна.  Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн төсөл дээрх зарим саналаа татаж, үлдсэнийг нь хэвээр явуулахыг хичээж буй.  Гэвч эрх баригч намынхан Ерөнхийлөгчөөс ирүүлсэн бараг бүх саналыг унагаж, зөвхөн өөрсдийнхөө төслийг зүтгүүлж эхэлсэн юм.  Тухайлбал, УИХ-ын гишүүний тоог 108 болгохыг Зөвшилцөх ажлыг хэсэг 99 болгож оруулж ирсэн. Гэвч 57 гишүүний босго давалгүй унасан.   Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 57 гишүүний санал авч байж цааш явах учиртай.   Түүнчлэн, Ерөнхий сайд нь танхимаа мэддэг байх санал, давхар дээлгүй байх тухай асуудал нь ч унасан.  Сонгуулийн системийн сайн муу талыг саармагжуулах  холимог систем нь ч  унасан.  Энэ бүх саналыг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж байсан юм.  Харин МАН-ынхан Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээс түүний саналыг  унагаж эхлэв. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг   реформын шинжтэй болж чадахгүй байна гэж дүгнэжээ.  Тиймээс  засаглалын хэлбэрийг  ард түмнээс асуухаар шийдсэн байна.   Энэ талаар ЕТГ-ын дарга З.Энхболд “Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгээр ард нийтийн санал асуулга явуулахыг санал болгоно. Түүнийг батлах эсэх нь УИХ-ын асуудал.  Ер нь бол ажилладаг Үндсэн хуультай болъё, улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргая гэж байгаа юм бол энэ чинь реформ биш байна.  Үндсэн хуулийн өөрчлөлт ямар байдлаар гарах вэ гэдгээс хамаараад Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулах саналынхаа томъёоллыг бэлдэж байгаа “ гэсэн юм. Нөгөө талаас  МАН-ынхан бас ард нийтийн санал асуулгад бэлдээд эхэлсэн.  Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үү, үгүй юу гэсэн ганц асуудлаар санал авах нь зүйтэй гэдэг дээр тогтжээ. Ард нийтийн санал асуулга явуулах зардлын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах хэмжээний зардал гарна гэдгийг  хэлж байгаа.  Ямартай ч Үндсэн хуулийн төсөл цаашдаа ард нийтийн санал асуулгаар үргэлжлэх төлөвтэй байна.  Ерөнхийлөгч засаглалын хэлбэр асуух бол  харин МАН-ынхан аль хэдийнэ өөрчлөх гээд хэлэлцээд эхэлсэн Үндсэн хуулиа өөрчлөх нь  зөв үү, үгүй юу гэдгийг асуух гэнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.9  ДАВАА  №178  (6145)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 36 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин