Монгол Улсын Ерөнхий сайд "Батцагаан цогчин дуган”-ыг нээх ёслолд оролцож, үг хэлэв

2019-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Аргын тооллын 2019 оны 09 дүгээр сарын 06, Билгийн тооллын Намрын илүү тэргүүн сарын шинийн наймны энэ өдөр Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Батцагаан цогчин дуганыг ашиглалтад оруулж, сүсэгтэн олондоо үйлчлэхээр нээлээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон зарим УИХ-ын гишүүд оролцож, үг хэлэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулагдаж байгаа “Самвад III” олон улсын хурлын хүндэт дээд зочид төлөөлөгчид, эрдэмтэд та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монголын бурханы шашны түүх, соёл, өв уламжлалыг хадгалж ирсэн Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд түүхэн мөрөө үлдээсэн сайхан үйл явдлууд учран тохиож байна. Монголчуудын итгэл сүсгийн орон анхдугаар богд Өндөр гэгээнтэний шав суурийг тавьж, бүтээн босгосон Риву гэжай Гандан шадүвлин буюу их хүрээний “Батцагаан цогчэн дуган” энэ цагт шинээр баригдан байгуулагдлаа. Батцагаан цогчэн дуган байгуулагдсан тэр цагаас Монголын бурханы шашны эв эеийн бэлэгдэл, ном бүтээлийн нийтийн орон, удирдлага зохион байгуулалтын төв газар болж ирсэн уламжлалтай. Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зүгээс цогчэн дуганаа дахин босгох болсон тухай төр засагт хандсан хүсэлтийн зорилго бодлого ч энэ мэт байсан бөгөөд Монголын төрийн зүгээс “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хүндлэн дээдэлж, хэлмэгдүүлэлтийн үед хамгийн их хохирол амссан бурханы шашнаа дэмжих бодлого хэрэгжиж, түүхэн соёлын өвийг сэргээх үйл ажиллагааны хүрээнд уламжлалт Гандан хүрээний Батцагаан дуганы барилгын хөрөнгийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж дуусгаад хүлээлгэн өгч байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас монголын ард иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг эдлэхэд тав тухтай орчин боломжийг бүрдүүлсэн, тэд бүгдийн сэтгэлд нийцсэн үйл явдал болсон билээ. Хүн төрлөхтний өмнө олон зүйлийн бэрхшээл тулгарч байна. Шим ертөнцийн хямрал зөрчил, сав ертөнцийн буурал доройтол бүгдийн гол шалтгаан нь хүмүүс бидний шунаг сэтгэл, буруу үйл мөн билээ. Иймд төр шашны харилцан хүндэтгэл, шашин хоорондын ойлголцол, улс хамтын сайн нөхөрлөл чухал болж байгаа цаг үед “Самвад III” Олон улсын хурал Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа нь машид ач холбогдолтой зүйл болж байна. Энэ хуралд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын төр шашны хүндэт дээд зүтгэлтнүүд, эрдэмтэд та бүгдэд машид талархаж байгаагаа илэрхийлье. Мөн “Самвад III” олон улсын хурлыг зохион байгуулж байгаа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Вивак Ананда олон улсын сан болон бусад байгууллагад баярлалаа.  Тус хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье Эх сурвалж: zasag.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 35 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин