Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн чуулганд...

2019-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцож байна.  Тэрээр өчигдөр Япон болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд нартай уулзаж, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлсэн юм. Тэрээр “Монгол Улс нь Евразийн бүс нутгийн орнуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлогынхоо хүрээнд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судлах саналыг бид дэвшүүлэн ажиллаж байна. Худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг бууруулах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахад Чөлөөт худалдааны хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэх болно” гэдгийг онцолсон байна.  

ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ШИНЗО АБЭТАЙ  УУЛЗАВ

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай Владивосток хотноо  гурав дахь удаагаа уулзсан байна. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, дотоодын эх үүсвэрийг ашиглан 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн зэрэг томоохон төсөл хөтөлбөрийг Ерөнхийлөгч Х.Баттулга танилцуулав. Шинзо Абэ Ерөнхийлөгчийн өгсөн төслүүдтэй сайтар танилцаж, Тавантолгойн асуудлыг цаашид ажил хэрэг болгох сонирхолтой гэдгээ мэдэгдлээ.  Мөн хоёр улсын дараагийн хамтран ажиллах өргөн боломжтой салбар нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний зах зээл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж, дэлхийн ноолуурын 50 орчим хувийг дангаар хангадаг Монгол Улс Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдах байх гэсэн хүлээлттэй байгааг хэлсэн юм.  

Н.МОДИ ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНД АНХ УДАА ОРОЛЦОЖ БАЙНА

Мөн өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа. Ерөнхий сайд Н.Моди эдийн засгийн чуулганд анх удаа оролцож буй юм. Харин манай улсад 2015 онд айлчилж нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил, үйлдвэр хүртэлх төмөр зам, засмал зам баригдаж, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг дуулгалаа. Цаашид манай улстай нефть болон эдийн засгийн хамтын ажиллагааг идэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.  

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК, “ФЭСКО” ГРУППИЙН ХАМТАРСАН ТЭЗҮ БЭЛЭН БОЛЖЭЭ

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг болох “Фэско” группийн ерөнхийлөгч Александр Исуринтай уулзлаа. Энэ үеэр Александр Исурин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран хэрэгжүүлэх тээврийн терминал байгуулах төслийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг бэлэн болгосноо танилцуулсан юм. ТЭЗҮ-д төслийн эхний шат 2022 он хүртэл хэрэгжиж, жилд дунджаар зургаан сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой терминал байгуулах, 2024 он гэхэд нүүрсний тээврийг жилд 10 сая тоннд хүргэж хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тусгасан байна.   2019.9.6  БААСАН  №177  (6144) Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 36 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин