“Эрэн сурвалжлагдсан” гишүүдийн хоёр нь Хөвсгөлийн тайгад явна

2019-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Бараг л дан ганц МАН-аас бүрдсэн УИХ, дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Хэд хэдэн УИХ-ын ийм санаархлаас бултуулж, Үндсэн хуульд гар хүргэлгүй ирсэн Д.Лүндээжанцан гишүүн ч энэ удаад дагахаас аргагүйд хүрсэн байгаа юм. Нам л бол нам аж. Харин энэ УИХ-ын гишүүдэд Үндсэн хуулийг өөрчлөх чадамж бий эсэх нь тун эргэлзээтэй байгаа. Ёс зүйн чадамж бол байхгүй гэдэг нь тодорхой юм. ЖДҮ, 60 тэрбум, өөр бусад ноцтой хэргүүдэд олон гишүүн холбогдсон. Авлигын хэрэгт холбоотой гишүүд ч өдөр тутам нэмэгдээд байх төлөвтэй. Гэхдээ энэ байдлыг хаана хаанаа үл тоон Үндсэн хууль руу дайрлаа. Гэвч УИХ өөрөө ямар ч бэлтгэлгүй байгаа нь хэлэлцүүлэг нарийсах тусам ил болж байна. “...Ерөнхийлөгчийн төсөлтэй холилдчихсон учир бид юу ч ойлгохоо болилоо” гэж хэд хэдэн гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ярьсан. Гэтэл “...Ерөнхийлөгчийн төслийн 80 орчим хувь нь орсонгүй” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдээд байна. Уг нь өдийд миний чиний төсөл, ойлгох ойлгохгүйн тухай яриа байх учиргүй. Энэ бүхэнд учир мэдэх хүмүүс, мэргэжлийн хуульчдын хийж байгаа тайлбар харин үнэний ортой бололтой. Тэд “...УИХ-ын гишүүдэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах мэргэжил, туршлагын нөөц байхгүй. Нэгэнт мэдэхгүй болохоор иймэрхүү самуун явдал үүсэх нь лавтай” гэж буй юм. Чаддаг, мэддэг бол Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг төрийн түшээ болсон хүний хувьд нэр төрийн хэрэг. Ядахад яр гэгчээр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы ирцээ бүрдүүлэх гэж үйлээ үзэж байна. Хэдэн гишүүн нь айл айлаас цуглуулсан мал шиг тарж гүйгээд Г.Занданшатар даргад олдохгүй хэд хонолоо. Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа УИХ шүү дээ. 2019 оны наймдугаар сарын 30-ны баасан гаригийн хуралдаанд хэд хэдэн гишүүн ирсэнгүй. Аргаа барсан УИХ-ын дарга Г.Занданшатарт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нэмэр болж, хэдэн үг хэлэв. Ц.Нямдорж сайд сурсан зангаараа ирээгүй гишүүдийг элдвээр нь дуудаж өгөв. Дараа нь таарч, нүүрийг нь хараад юу гэхийг мэдэхгүй ч эзгүйд нь бол Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарыг болгож тавилаа. Асуудлын гол нь энэ биш юм. Баасан гаригийн хурал таслаад хэд хэдэн гишүүн алга болсон нь үнэн юм байна. Чингэлтэйн Засаг дарга байсан, эрхэм гишүүн Д.Ганболд онгоцонд суугаад гадагшаа ниссэн байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар өмнөх өдөр нь буюу 2019 оны наймдугаар сарын 29-нд нисдэг тэрэг хөлөглөөд Хөвсгөлийг зорьсон байна. Тэд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт байдаг МАК-ийн жуулчны баазад очжээ. Тийшээ явахаар нисдэг тэрэгний захиалгаа ч нэлээд өмнө нь өгчихсөн байжээ. Тэрхүү захиалгын дагуу бол Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар өнөөдөр Улаанбаатарт ирэх юм байна. Ийн МАН давамгайлсан УИХ-ын Үндсэн хуулийг өөрчлөх ажил адал явдал ихтэй өрнөж байна. Эцсийн бүлэгт гишүүд нь кнопоо юун дээр дарж, УИХ-ын дарга нь алхаа юуны төлөө тогшихыг тэнгэр мэдэх биз ээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.2  ДАВАА  №174  (6141)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 34 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин