“Нам төвтэй улс болох заалт орж ирлээ”

2019-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн төсөл дахь  “Нам иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн заалттай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Уг заалтыг МАН-ын бүлгийн хувьд дэмжээгүй, харин Зөвшилцлийн ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн байсан юм.  Тэгвэл гишүүд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэв.   УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэснийг дэмжихгүй байгаа. 365 суманд 365 нам байгуулагдах нөхцөл бүрдэнэ. Нам төрийн ажил ойртож байгааг шүүмжлэх болсон. Энэ талаас нь харвал уг заалтыг дэмжих боломжгүй.   УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөвшилцлийн асуудал. Улс төрийн намтай холбоотой асуудалд бид сайн бодох хэрэгтэй. Янз бүрийн заалт оруулж ирж бужигнуулах хэрэг байна уу, хүссэн, эс хүссэн Монгол Улс нам төвтэй улс болох алхам руу орох заалтыг оруулаад ирлээ.   УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: -Одоогийн улс төрийн намууд аймаг намын хороотой, суманд мөн намын хороо багуудад намын үүр ажилладаг. Өөрөөр хэлбэл энэ нь маш нүсэр бүтэц. Гэтэл Үндсэн хуулиар нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж тусгавал одоогийн намуудын үйл ажиллагааны нүсэр бүтцийг хуульчилсантай адил болж хувирна. Улс төрийн олон намын тогтолцооныхоо эсрэг заалт оруулж болохгүй. Мөн эвлэлдэн нэгдэх гэсэн суурь үзэл баримтлалтай зөрчилдөж байна.   УИХ-ын гишүүн Ж.Батзандан: -Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг дэмжихгүй байна. Энэ нь баг, сум бүрт намынхаа хороог байгуул гэдэгтэй агаар нэг. Үндсэн хуулийн нэг л буруу үг, өгүүлбэр цааш буруу үр дагаварт хүргэнэ шүү. Монголчууд цаашаагаа нам төвтэй нийгэм рүү явах уу эсвэл иргэн төвтэй нийгэмтэй байх уу гэдгээ шийдэх цаг болсон. Хэрэв улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулбал нам төвтэй тогтолцоо цааш үргэлжилнэ гэсэн үг.   УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: -Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг саналыг дэмжиж байна. Өнөөдрийн нийгэмд улс төрийн намуудыг үнэлэх үнэлэмж, иргэдийн хандлага ямар болсныг, нийгмээ хэрхэн хагалан, хувааж байгааг, улстөрчид ёс суртахууны доройтолд хэрхэн орсныг харж байна. Тиймээс улс төрийн намуудын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, санхүүжилтийг олон нийтэд ил тод болгох зэрэг асуудлыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай. Ер нь намуудад тавих шаардлагыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагаар нь харахаас өөр аргагүй.   УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Одоогийн байгаа улс төрийн намуудыг хязгаарласан зүйлгүй. Судалгааны үндсэн дээр харгалзаж, заалт оруулсан. Нам бол сайн дурын уран сайхны байгууллага биш. Төрийн бодлогоороо өрсөлддөг улс төрийн байгууллага. Дээр нь орон нутгийг улстөржүүлэх гэсэн зүйлгүй. Орон нутагт үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт хийж болохгүй гэж үзсэн. Ийнхүү гишүүд үг хэлж дууссаны дараа зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураахад олонхи нь “Нам иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн заалтыг дэмжсэнгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.30  БААСАН  №173  (6140)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 36 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин