“Дээшээ харж байгаад 108 гэсэн тоог гаргачихаагүй юм”

2019-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын  чуулган өчигдөр үдээс өмнөх эхлэх байсан ч техникийн саатлын улмаас үдээс хойш хуралдав. Чуулганаар Үндсэн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ.  Энэ үеэр зарим гишүүд байр сууриа илэрхийлж, Ажлын хэсгээс тайлбар өгөв.   УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд нийгэмд хамгийн их тулгамдаж буй шүүхийн хараат бус байдал, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлд нэлээд олон заалт тусгагдсан байсан. Шүүхийг шударга болох нь Засгийн газрыг харьцангуй бие даасан болгох, УИХ-ын хариуцлагыг нэмэгдүүлэх нь гэсэн итгэл үнэмшлээр хандсан. Гэтэл хоёр дахь хэлэлцүүлэг дээр хуулийн төсөл анх өргөн баригдсан хувилбараасаа өөрчлөгдөөд ороод ирлээ. УИХ-ыг хариуцлагажуулахын тулд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байх заалтуудыг маш тодорхой болгомоор байна. Гишүүдийн тоог нэмсээр УИХ-ын хариуцлага нэмэгдэхгүй. 62 гишүүний өргөн барьсан төслийг яагаад дордуулж байгаа юм бэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: -Т.Аюурсайхан гишүүн асуудлаа уншаагүй ярьж байна. Ерөнхийлөгч шүүгч нарыг сайн ажиллаж байгаа гэж хэлэхгүй. 62 гишүүний төсөлд шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулна гэсэнтэй адилхан шүүгчийн сахилгын хороо байгуулах гэж  Ерөнхийлөгч оруулж ирсэн. Үүнийг аль алийг нь алдагдуулахгүйгээр төсөлд оруулсан.   УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108, парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох гэж оруулсныг бүлэг, байнгын хорооны хуралдаанаар ярилцаад гишүүдийн тоог 99 болгохыг дэмжсэн. УИХ-ын хариуцлагатай холбоотой олон заалт орсон. Тухайлбал, давхар дээлний асуудлыг нэлээд хөндсөн. 62 гишүүний өргөн барьсан төсөлд УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллана гэсэн зохицуулалтыг тусгасан. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой маш тодорхой заалт орж ирсэн.   Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: -Гишүүдийн тоог нэмэх шаардлага бий. 1992 онд Үндсэн хуулийг батлах үеэр Монгол Улсын хүн амын тоо  хоёр сая байсан бол одоо 3.2 сая болж өссөн. Нэг гишүүний эрх мэдэл хүн амын тоо өсөх хэрээр нэмэгдэж байгаа. Дэлхийн нийтийн жишгээс харахад, парламентын гишүүдийн тоо нь 140 орчим байдаг. Тоог нэмснээр нэг гишүүний шийдвэр гаргах оролцоог 1992 оны түвшинд хүргэх зорилготой юм. Ингэснээр гишүүдийн эрх мэдлийг саармагжуулж байна гэсэн үг. Дээшээ харж байгаад 108 гэдэг тоог гаргачихаагүй юм. Энэ жил тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой болж байгаа юм. 76 гишүүнээс 76 санал гарах учраас Ерөнхийлөгч 108 гэж санал оруулсан. Гишүүдийн тоог өөрчлөхөд парламент санал гаргах боломжгүй учраас Ерөнхийлөгч ийм санал оруулж ирсэн.   УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Энэ төслийг Д.Лүндээжанцан тэргүүтэй, бараг МАН-ын төсөл гэх шахуу юм ярих юм. Тийм юм байхгүй. УИХ-ын 62 гишүүний төсөл юм шүү.  Үндсэн хуулийг өөрчлөх асуудал ганц намын асуудал биш. Зөвшилцлийн баримт бичиг учраас тал талуудтайгаа зөвшилцөх ёстой. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн 49 саналыг нэг бүрчлэн авч үзсэн. Зөвшилцөл гэдэг чинь яг нэг талыг барьж болдоггүй  түвэгтэй юм байна.Зарим нь ордог, зарим нь хасагддаг. Бидэнд  ч гэсэн сэтгэл дундуур үлдсэн зүйл бий.   Гишүүд ч одоо ярьж байна.   УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Байгалийн баялаг нийтийн өмч болсноор олон нийтийн компаниуд бий болж замбараагүй байдал бий болно гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмч байснаасаа дордоно гэж ойлгоод байх шиг байна. Уг асуудалд тодорхой тайлбар өгмөөр байна. Байгалийн баялгийн ашиглалтын талаар маш тодорхой оруулж ирэхгүй бол болохгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.29  ПҮРЭВ  №172  (6139)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 34 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин