“Гурван даргад ашиглуулчихлаа” гэж таван гишүүн гомдолложээ

2019-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
З.БАТ-ОЧИР Юм юм руу ордог, дуугардаг таван гишүүн энэ парламентад бий. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан нарыг хэлж байгаа юм. Гоёор хэлэх юм бол “Шүгэл үлээгч”, “ Тэмцэгч тав”, тааруухнаар бол “Поп тав” гэж олон нийт тэднийг нэрлэдэг. 2016 оны сонгуулийн дүн гарсны дараахнаас, УИХ-д орж ирснээсээ хойш өнөөг хүртэл тэдний юу ярьж, юуг хийснийг нийтээрээ мэдэж байгаа. Нэр бүхий найман шүүгчийг түдгэлзүүлэхээр ҮАБЗ-д хандсанаас хойш энэ таван гишүүн ойрд нийлж “дуугараагүй” юм. Харин Б.Хурцыг зургаан хоног шүүгээд хэргийг нь мөрдөн байцаалтад буцаах шүүхийн шийдвэр гарсан орой буюу 2019 оны наймдугаар сарын 19-ний орой таван гишүүн дахин цуглажээ. Тэд “Баасан гаригт бид Б.Хурц нар ямар ч байсан шүүхээр шийтгүүлж, ял авна гэдэг мэдээлэлтэй байсан.  Ер нь тийм хэмжээний нотлох баримттай хэргийг шүүх өөрөөр шийдвэрлэх ямар ч боломжгүй. Гарц, гаргалгаа байхгүй. Гэтэл баасан гаригийн оройноос нөлөө орж эхэлсэн. Энэ илэрхий болсон. Тэгээд даваа гаригт шүүх шийдвэрээ уншсан. Хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа” гэж ярьцгаажээ. Улмаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Шүүх ийм байхад юунд ч найдах хэрэггүй юм байна”, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Худлаа юм байна”, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Ордон дотроос тэмцээд нэмэргүй боллоо” гэжээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ч шүүхийн шийдвэр ингэж гарсанд Ерөнхийлөгч оролцоотой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Ингээд эцэст нь таван гишүүн “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав МАНАН талтай тохирчихлоо. Одоо Б.Хурц, Д.Эрдэнэбилэг нарын асуудал дээр тэд хөдлөхгүй юм байна. Эргээд харах нээ, Б.Хурцыг Элчин сайд болгохыг одоогийн гурван дарга гурвуулаа дэмжиж байсан. Ингэхээр одоо хүчний харьцаа МАНАН талд шилжиж байна гэсэн үг” гэцгээсэн байна. Түүнчлэн мань таван гишүүн “Гурван дарга биднийг ашиглаад зорьсондоо хүрсэн. Шүүгчдэд хариуцлага тооцох хуулийн эрхтэй болсон. Гэсэн ч Б.Хурц нар дээр энэ эрх мэдлээ өөрөөр ашиглаж байна” гэж гомдоллоцгоожээ. Таван гишүүний тойрч суугаад ярьсан “хууч” нь энэ. Тэгэхээр эдгээр гишүүд улс төрийн тогтолцооны хямрал, МАНАН, шүүхийн асуудлыг дахиад ярьж эхлэх бололтой. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Засгийн газрын сэлгээнээс хойш эдгээр найман хүн нэг зүйл ярьдаг, нэг чигтэй ажилладаг “холбоотон” явсаар ирсэн юм. Харин Б.Хурцыг шүүсэн шүүх хурлын дараахнаас энэхүү задрал нь эхэлж, гурван дарга, таван гишүүн гэсэн хоёр талд гарч байна. Таван гишүүний зам ч бас салж мэдэх юм. Ер нь бол Б.Хурцыг шүүх хурлын шийдвэр гарснаас хойшхи хэдэн өдрийн турш иймэрхүү толхилцоон “дээгүүр” болж буй нь үнэн бөгөөд энэ явсаар У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар огцрох бодит эрсдэл үүсгэхээр харагдаад эхэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.27  МЯГМАР  №170  (6137)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин