Нэмэлт элсэлт зарласан ч элсэх оюутан алга

2019-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Жил бүр наймдугаар сарын 20-оос их, дээд сургуулиуд хөл ихтэй байдаг. Учир нь өдийд их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт авдагтай холбоотой юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид хавар нь аль нэг их, дээд сургуульд элсэж чадаагүй бол нэмэлт элсэлт эхлэх хоногийг хуруу даран тоолж суудаг. Ингээд элсэлтийн өдөр эхлэв үү, үгүй юу эцэг, эхийгээ дагуулаад л сургуулиудын хаалга татан сонирхсон мэргэжил, нэмэлт элсэлт, сургалтын төлбөрийг нь асуугаад хэдэн өдөр явдаг. Жилийн жилд ийм байдалтай байсан билээ. Тэгвэл энэ жилийн тухайд арай өөр зураг харагдаж байна. Улсдаа томоохонд тооцогддог төрийн өмчит их дээд сургууль МУИС, ШУТИС жилдээ шинээр 5000 орчим элсэгч авдаг байсан бол энэ жил хоёр мянга гаруй оюутан элсүүлжээ.  

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТ 50 ХУВИАР БУУРЧЭЭ

  Энэ жил 10 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгссөн. Харин улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 94 их, дээд сургууль, коллеж бий. Тэгэхээр эдгээр төгсөгч төрийн өмчит АШУИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС гээд томоохон сургуулиудад төгсөгчид нь орчихно. Өмнө жил 36 мянган хүүхэд их дээд сургуульд элссэн бол энэ онд 10 мянган  хүүхэд элссэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 14 мянган шалгуулагч ЭЕШ өгсөн нь хамгийн цөөхөн төгсөгчтэй жил болсон аж. Ингэхээр сүүлийн хоёр жилд их, дээд сургуульд орох элсэгчдийн тоо 12 мянгаар, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо 14 мянгаар буурсан судалгаа гарчээ. Дээд Боловсролын бодлогын газрын мэргэжилтэн О.Янжмаа “Нэмэлт элсэлтийг сургуулиуд өөрсдөө сайн дурын үндсэн дээр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд элсэгчид маш цөөн байгаа учраас дахин нэмэлт элсэлтийг сургуулиуд хийж байна. Заавал  төрийн болон, хувийн хэвшлийн гэж ялгаагүйгээр бүх сургууль нэмэлт элсэлт авах боломжтой. Мөн мэргэжлээ сонгоогүй, гадаадад сургуульд сурч байсан, шилжилт хөдөлгөөн зэргээс хамаараад нэмэлт элсэлтэд шалгуур хангасан хүүхдүүд хамрагдах боломжтой” гэв.  

ТАВАН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖЭЭ

  Дээд боловсролын сургалтын 94 байгууллагаас 86 нь Улаанбаатар хотод, найм нь хөдөө орон нутагт байдаг. Дээд боловсролын сургалтын байгууллагын тоог хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр хувиар  буурсан байна. Энэ нь зарим их дээд сургууль татан буугдсантай холбоотой аж. Мөн энэ жил таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг БСШУСЯ-наас цуцалжээ. Харин хувийн хэвшлийн сургуулиуд хаалгаа барих хэмжээний асуудал үүсээд байгааг зарим хүмүүс хэлж байв. Хувийн хэвшлийнхэн дундаа тэргүүлдэг “Их засаг” олон улсын сургууль, “Отгонтэнгэр”, “Монголын үндэсний дээд сургууль” зэрэг цөөхөн хэдэн их, дээд сургууль л хяналтын тоогоо дөнгөж 50 хувьд  хүргэж байгаа аж. “Этүгэн” “Сити”, “Улаанбаатар”, “Газарчин”,”Хүмүүнлэг” гээд бүх л хувийн сургуулиуд нэмэлт элсэлт авч байна. Гэвч нэмэлт элсэлтэд бүртгүүлж байгаа хүүхэд ховор байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.  Энэ жилийн тухайд төгсөгчид ч элсэгчид ч буурсан үзүүлэлттэй байв. Жилд дунджаар 30 гаруй мянган төгсөгчидтэй үед хувийн хэвшлийнхэн элсэгчдэд санаа зовох зүйлгүй зөвхөн сургалтынхаа чанарт анхаардаг байсан бол өнөөдөр хэрхэх нь одоохондоо тодорхойгүй байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Элсэгчдийн тоо гурав дахин буурчхаар сургуулиудад хүндрэл үүсэх магадлал өндөр байдаг. Сургуулиуд дандаа л сургалтын төлбөр дээрээ суурилж үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр элсэгч багатай сургуулиудад тодорхой хэмжээний сорилтууд тулгарч байгаа” гэдгийг онцолж байлаа. Элсэгчид бага үед сургалтын төлбөртэй холбоотой асуудлууд зэрэгцээд яригдаж байгаа. Улсын их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10 хувь нэмсэн гэх яриа байна. Гэвч сургуулийн удирдлагууд бүгд л “Инфляцитай холбоотойгоор бага зэрэг нэмэгдэнэ” гэсэн хариуг өгч байна. Ерөнхийдөө их, дээд сургуулиудын сургалтын төлбөр одоогоор 1.6 -3.6 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь кредит цагтай холбоотойгоор тогтоосон дүн. Харин хувийн хэвшлийнхэн энэ жил элсэлт багатай байгаа учраас сургалтын төлбөрөө нэмэх гэж яарахгүй байгаа гэнэ. Оюутнуудын ярьж байгаагаар бол энэ жил нэгдүгээр курст цөөхөн хүүхэд орно гэсэн. Ихэнх хүүхэд улсын сургууль гэж байгаа энэ үед сургалтын төлбөрөө нэмэх биш багасгавал элсэлтийн тоо нэмэгдэж магадгүй гэдгийг тэд хэлж байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.27  МЯГМАР  №170  (6137)    
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

15 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

15 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

15 цаг 6 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

15 цаг 9 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 50 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 53 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16