Олон ном уншвал ангиараа аялалд явна

2019-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ЧИНГҮҮНЖАВ Энэ удаа бид “Шилдэг” бүрэн дунд сургуулийн VII ангийн сурагч Т.Эмүжинг урьж ярилцлаа. Тэрээр чөлөөт цагаа ном уншиж өнгөрүүлэхийн сацуу уншсан номынхоо тэмдэглэлийг тогтмол хөтөлж оюунаа цэнэглэдэг юм. -Номтой хэрхэн нөхөрлөсөн талаар яриагаа эхлэх үү? -Манай багш ангийнхаа бүх сурагчдад ном унших нь ямар ач тустай талаар ойлгуулж ном унших хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ нь надад ном унших хүсэл төрүүлж, номын амтанд оруулсан даа. -Ангидаа уншсан номынхоо тоогоор уралддаг гэж сонссон? -Манай анги сурагчдаа зургаан баг болгож хуваагаад уншиж тэмдэглэсэн номын тоогоор нь оноо өгдөг юм. Нэг ном 10 оноотой. Хамгийн их оноо цуглуулсан багийг хичээлийн жилийн төгсгөлд аялалаар явах эрхээр шагнадаг юм. 10 оноо авахын тулд номоо дуустал уншаад, тэмдэглэл хөтлөөд эцэг эхчүүдийнхээ Facebook группд танилцуулдаг. Энэ нь биднийг шударга өрсөлдүүлэхээс гадна олон ном унших хүслийг өдөөдөг. -Ном уншихдаа зориулж цаг гаргадаг уу. Эсвэл чөлөөт цагаараа уншдаг уу? - Би аль болох зав гаргаж уншихыг хичээдэг. Даалгавраа хийчихээд зав гарвал номоо уншина. Өглөө босоод эхлээд зуны даалгавраа хийнэ. Дараа нь гадаа гарч тоглоно, ном уншина гэсэн өдрийн төлөвлөгөө гаргадаг. Цагаа төлөвлөөд сурчихвал өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тустай. Гэхдээ гадаа гарсан ч номоо уншаад сууж байдаг даа. Нэг өдөр гадаа ном уншиж байтал нэг охин ирээд “Эгчээ та ямар ном уншиж байгаа юм. Би уншиж болох уу” гэж асуугаад бид хоёр ярилцаж суусан. Гэтэл номонд их дуртай, том болоод номын санч болно гэж хэлсэн нь надад их таалагдсан. -Унших номоо хэрхэн сонгодог вэ. Аав ээж нь авч өгдөг үү? -Аав ээж ном авч өгнө. Гэхдээ би сонирхсон номоо аль болох өөрөө мөнгөө цуглуулаад худалдаж авахыг хичээдэг . Одоогоор цуглуулсан мөнгөөрөө дөрвөн ном худалдаж аваад байна. Найзтайгаа хамт нэг ном эхлүүлээд дараа нь уншсан номынхоо талаар ярилцах нь бидэнд сонирхолтой санагддаг. Номноос олон зүйлийг мэдэж авдаг. Тиймээс долоо хоногт заавал нэг ном уншдаг. -Монголын нууц товчоог уншаад дуусчихсан гэсэн үү? - Монголын нууц товчоог аль хэдийн уншчихсан. Монголынхоо түүхийн талаар сайн мэдлэгтэй болсон гэж бодож байна. Саяхан манай үеэл дэнлүү гэдэг үгийг мэдэхгүй эмээгээс асуухад нь би утгыг нь тайлбарлаж өгсөн. Үүнийг мөн л номноос уншсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.22  Пүрэв  №167  (6134)
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

14 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

14 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

15 цаг 5 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

15 цаг 8 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

19 цаг 49 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

19 цаг 52 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16