Энэ хичээлийн жилд 48 сургууль, 93 цэцэрлэг шинээр ашиглалтад орно

2019-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхэд арав хоног үлдлээ. БСШУС-ын сайд болон дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга  нар  “Хичээл эхэллээ” мэдээллийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, багц мэдээллийг өглөө. Энэ хичээлийн жилд 21420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль, 13140 хүүхдийн ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад орно. Энэ ондоо багтаад эдгээр сургууль цэцэрлэгийн 90 гаруй хувь нь ашиглалтад бүрэн орно. Сүүлийн 10 жилийн хугацаанд ийм их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж байгаагүйг салбарын сайд онцолсон юм.  

Өмнөх жилээс дөрөв дахин бага оюутан элсчээ

  Энэ оны хичээлийн жилд улсын хэмжээнд 644 мянган сурагч ЕБС-д суралцана. Энэ нь өмнөх жилээс 50 орчим мянгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.  Жилд 30-40 мянган оюутан нэмэгддэг байсан бол энэ жил 10 гаруй мянган оюутан их, дээд сургуульд элсэн суралцана.  Төрийн өмчит их дээд сургуулийн  сургалтын төлбөр 1.6-3.6 сая төгрөгийн хооронд байна. Сургалтын төлбөрийн талаар наймдугаар сарын 25-нд эцэслэгдэх бөгөөд нэг кредит цагийн төлбөрийг инфляцын төвшинтэй уялдуулан 10 хувиас дээш нэмэгдүүлэхгүй байхыг төрийн өмчит их дээд сургуулиудад үүрэг болгожээ. Энэ  хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг сайжруулж агуулгын хоцрогдолгүй байх, багш нарт нэмэлт ачаалалгүй байх, эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг арав гаруй зорилтыг дэвшүүлсэн. 10 гаруй мянган оюутан их, дээд сургуульд элсэн суралцаж байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “ Монголын их дээд сургууль дэлхийд эрэмбэлэгдэхгүй байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй байна. Манай улсын их, дээд сургуулиуд нэгдэж байж шилдгүүдийн тоонд багтах боломжтой. Их дээд сургуулийг хооронд нь нэгтгэж, чанарыг сайжруулах ажил тасралтгүй хийгдэж байна. Өнгөрсөн хавар таван их дээд сургуулийг татан буулгасан. Бид төрийн өмчийн сургуулиа дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүргэх цаг болсон. Дэлхийн хэмжээнд эрэмбэлдэг болгохын тулд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд нэгтгэх шаардлагатай байгаа ” гэлээ.  

Сурах бичиг худалдан авах шаардлагагүй болжээ

  Бага ангийн сурагчдад 100 хувь, дунд ахлах ангийн сурагчдын 40 хувь нь үнэ төлбөргүй сурах бичиг ашиглах бөгөөд үлдсэн 60 хувь нь сургуулийнхаа номын сангаас сурах бичгээ түрээслэх журмаар хэрэглэх юм байна. Мөн ЕБС-ийн үдийн цай, дотуур байрны зардлыг 50 хувиар нэмэгдүүлнэ гэдгийг онцолж байлаа. Харин сурагчийн дүрэмт хувцасны хувьд улсын хэмжээнд үйлдвэрлэл нөөц, хангалттайгаас гадна хөдөө орон нутгуудад хүргэгдсэн байгаа аж. Бага анги 32 долоо хоног хичээллэх бол ахлах, дунд анги 33 долоо хоног хичээллэнэ. Амралтын үе нь нийслэл, орон нутагт харилцан адилгүй байх аж. Тухайлбал, нийслэлийн сурагчид утааны үеэр, орон нутгийн сурагчдыг хавар мал төллөх цагаар урт хугацаагаар амруулах  аж. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “2019-2020 оны хичээлийн жилийн зорилт маш тодорхой болсон. Багш нар хичээлээ сайн заа, суралцагчдынхаа амжилтыг ахиул, агуулгын хоцрогдолгүй сурга, багш нарт нэмэлт ачаалал үүсгэхгүй байя, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлье гэсэн зорилттой болсон. Нэг үгээр хэлбэл багш, эцэг эхчүүд рүү гол зорилт чиглэж, багш нарт эрхийг нь өгч боломжийг нь олгосон” гэв.  

Токиогийн олимпийн бэлтгэлээ эрт хангаж байна

  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Олимпын бэлтгэлээ эрт хангаж байгаа. Олимпын санг байгуулж, ивээн тэтгэгчдийн хандив төвлөрүүлж эхэллээ. Яамнаас хариуцсан бэлтгэл ажлуудаа хийсэн. Өмнө нь тамирчид санхүүгийн дэмжлэг, замын зардлаа хайдаг байсан бол энэ жил зөвхөн бэлтгэлээ хийж, олимпын эрхээ авахад л хангалттай. Санхүүтэй холбоотой асуудалд санаа зоволтгүй болсныг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм. “Токио-2020” олимпын наадамд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид “Мизуно” брэндийн хувцастай оролцоно. Манай тамирчдын ёслолын хувцасны заг­варыг монгол уран бүтээлчид гаргаж, дотоодын компани урлах юм.  

22 сургууль цэцэрлэгийн барилга царцсан байдалтай байна гэв

  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр “Тендер аваад барилгын ажлыг удаашруулсан, хариуцсан ажлаа хийгээгүй зарим компанийн гэрээг цуцалж байгаа. Мөн гурван жилийн хугацаанд худалдан авах арга хэмжээнд оролцохгүй байх хар жагсаалтад орно. 22 сургууль цэцэрлэгийн барилгын ажил царцсан байдалтай байна. 603 худалдан авалт байгаа.Үүний 499 нь барилга байгууламж байгаагийн 470 орчим нь боловсролын байгууллагын барилга аж. Энэ жил 48 сургууль, 93 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад өгнө. Шинэ хичээлийн жилд 18 сургууль дээр гурван ээлжийн ачаалал үүсэхээр байгаа. Шинэ анги танхимыг зохион байгуулснаар таван сургууль нь гурван ээлжээс гарна. Харин үлдэж буй 13 сургуулийн тухайд бусад хувийн их, дээд сургуулийн анги танхимыг түрээсээр ашиглаж, гурван ээлжээс гарах боломжтой байгаа” гэдгийг хэлж байлаа. Дашрамд дурдахад сургууль, цэцэрлэгийн барилгын тендер авчхаад заасан хугацаанд ажлаа хийхгүй байгаа компанийн тендерт оролцох эрхийг нь гурав хүртэлх жилээр хасаж, хар жагсаалтад оруулж гэрээг цуцлах аж. Тухайлбал “Хангайн хятруун”, “Хөвсгөл” зэрэг компани сургууль цэцэрлэгийн хэд хэдэн тендер авч, улсын төсвөөр тоглосон компаниудад хатуу хариуцлага тооцно гэдгийг онцолж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.21  ЛХАГВА  №166  (6133)  
Наадмын эргэн тойронд

Наадмын эргэн тойронд

14 цаг 48 мин
Үндэсний сурын харвааны нээлт

Үндэсний сурын харвааны нээлт

14 цаг 49 мин
"Мөнхөд орших монгол наадам" тоглолт

"Мөнхөд орших монгол наадам" тоглолт

14 цаг 51 мин
Үндэсний их баяр наадмын нээлт

Үндэсний их баяр наадмын нээлт

14 цаг 52 мин
Төрийн тугийг заллаа

Төрийн тугийг заллаа

15 цаг 12 мин
Хүй долоон худагт байгуулах “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг ₮00 орчим тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөжээ

Хүй долоон худагт байгуулах “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг ₮100 орчим тэрбумаар барихаар төлөвлөжээ

Уржигдар 19 цаг 02 мин
Ховор металлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж ажиллахаар тохирчээ

Ховор металлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж ажиллахаар тохирсныг онцолжээ

Уржигдар 18 цаг 57 мин
БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Хе Гён Чингис хаан Үндэсний музейд зочиллоо

БНСУ-ын тэргүүн хатагтай Чингис хаан Үндэсний музейд зочиллоо

2026-07-09
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хавдрын эмнэлэг байгуулах тухай санамж бичиг солилцов

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хавдрын эмнэлэг байгуулах тухай санамж бичиг солилцов

2026-07-09
Албан ёсны баримт бичигт гарын үсэг зурлаа

Албан ёсны баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-09