Ш.Батхүү: Миний хөрөнгийг авсан хүмүүс мөнгө төлөөгүй тул худалдаж болно

2019-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР “Эрдэнэт үйлдвэр”-ийг ӨАБНУ-ын “Стандарт” банкинд барьцаалсан Ш.Батхүүд эрүүгийн 201301000330 тоот хэрэг үүсгэж шалгаад зургаан жил болж байна. Энэ хооронд өр нь хэвээрээ, хүү нь өссөөр байв. Тиймээс Засгийн газраас шийдвэр гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдлийн сангаас 40 сая ам.долларыг тус банкинд төлсөн юм. Харин “...Уг өрийг төлж барагдуулах хэмжээний хөрөнгө Ш.Батхүүд бий” гэсэн мэдэгдлийг Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 3-нд хийсэн. Энэ үеэр Ш.Батхүүгээс нэр бүхий хүмүүст очсон 190-ээд тооны 98 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх ШТС, орон сууц, үл хөдлөх хөрөнгө, автомашин зэргийн жагсаалтыг нийтэд ил болгосон. Ш.Батхүүгийн эдгээр хөрөнгө “МТ Петролиум” ХХК, “Ойн бирж” ХХК, “Магнай трэйд” ХХК, “Миш петролиум” ХХК,   иргэн Ч.Ганзориг, Г.Дашням, Э.Амарзаяа, Л.Болор, У.Хурц, Ц.Нямдаваа, Г.Амарбат, М.Баярсайхан, Р.Аюушдорж, Б.Танан, Б.Мөнхжаргал, Х.Дашжаргал, Ш.Энхтөр З.Пүрэвжав, Ж.Лхагвасүрэн нарын компани, хувь хүмүүсийн нэр дээр бэлэглэлийн болоод бусад гэрээний хүрээнд шилжсэн байдаг. Тэгвэл Ш.Батхүү саяхан АТГ, Засгийн газарт хандаж захидал илгээсэн байна. Захидалдаа “...Битүүмжлэгдсэн хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдахыг дэмжиж байна. Учир нь надаас дээрх хөрөнгүүдийг авсан хүмүүс мөнгө төлөөгүй. Тиймээс хөрөнгө шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна” гэсэн агуулгыг илэрхийлжээ. Ингэхээр ойрын үед Ш.Батхүүгийн хөрөнгийг худалдаалах ажлыг Засгийн газрын зүгээс зохион байгуулж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрсдлийн сангаас гаргасан зардлыг нөхөх бололтой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.21  ЛХАГВА  №166  (6133)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 34 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин