МАН-ынхан тэрэлжид хуралджээ

2019-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудал улс төрийн гол сэдэв болоод байна.  Эрх баригч намынхан эцэг хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулан хэлэлцүүлж байгаа билээ. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс өөр нэг хувилбарыг оруулж ирсэн нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудалд  шинэ нөхцөл байдал үүсгэсэн юм. Ерөнхийлөгч бол ард түмнээс сонгогдсон субъект. Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг байх учиртай. Тиймээс Ерөнхийлөгчийн оруулсан саналыг зөвшилцөх нь МАН-ын хувьд давуу талтай.  Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг батлахад хориг тавих эрх нь ч бий.  Тэгэхээр одоо МАН-ын боловсруулсан  Үндсэн хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналтай нэгтгэж, дундын хувилбар гаргах асуудал яригдаж байгаа.    Энэ асуудлыг  МАН-ын бүлэг хэлэлцэж эхэлсэн ч гишүүдийн ирц хүрэхгүй, зарим  асуудалд зөрчилтэй байгаа учраас тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна.  Өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанд  Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагчийн хувиар  Ерөнхийлөгч Х.Баттулга бүлгийн хуралдаанд оролцсон.  Гэсэн ч тэд учраа олж, санал нэгдэж чадаагүй.  Ерөнхийлөгчийн зүгээс  гишүүдийн тоог 108 болгох асуудал  дээр хатуу байр суурьтай байгаа гэнэ.   Харин бүлэг энэ тоог “хүлээж авахгүй” гэдгээ  илэрхийлж, дундын хувилбар дээр 99 гишүүнтэй байх  асуудлыг оруулж иржээ.   Тэд энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт бүтэн хуралдаад санал нэгдэж чадаагүй.   Мэдээж төслийн цаана ганц энэ асуудалд ч байхгүй нь тодорхой. Үндсэн хуулийн төсөл нь гацсан  МАН-ынхан хэд хэдэн албан бус уулзалтыг ч төлөвлөжээ.  Тухайлбал, МАН-ын гишүүд саяхан Тэрэлжид хуралдсан сураг байна.  МАН-ынхан  Тэрэлжид хуралдахаараа  жинтэйхэн шийдвэрийг гаргадаг тал бий.   Тухайлбал, одоогоос есөн жилийн өмнө МАН-ынхан Тэрэлжид очиж хуралдаад МАН нэртэй болохоор шийдэж байжээ. Үүнийгээ Тэрэлжийн тунхаг гэдгээр зарлаж, удалгүй намынхаа нэрийг сольсон байдаг.  Түүнээс хойш  олон ч шийдвэрүүд нь Тэрэлжээс улбаалж гарсан гэхэд болно.   Тэгвэл Үндсэн хуулийн төсөл яригдаж буй энэ чухал цаг үед тэд дахиад л Тэрэлждээ цуглажээ. Үндсэн хуулийн төсөл, сонгуулийн тогтолцоо болоод удахгүй болох сонгуулийн бэлтгэлийг ч ярилцсан сураг байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд  тухайлсан ямар шийдэлд хүрсэн нь тодорхойгүй ч  тэнд гарсан яриа  шийдвэрүүд нь  удахгүй яригдаад эхлэх нь бололтой.   Энэ долоо хоногт намын бүлэг, байнгын хороод, УИХ-ын  ээлжит бус  чуулган хуралдаж,  Үндсэн хуулийг төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.19  ДАВАА  №164  (6131)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 34 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин