Дунд, ахлах ангийнхан сурах бичгээ түрээсээр хэрэглэнэ

2019-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Хичээл эхлэхэд 16 хоног үлдлээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сурах бичиг хүрэлцдэггүйгээс өндөр үнээр ном худалдан авах асуудал тулгардаг. Тэгвэл энэ жил бага ангийн сурагчдыг сурах бичгээр үнэ төлбөргүй хангана. Харин VI-XII ангийн сурагчид сурах бичгээ өндөр үнээр худалдаж авахгүйгээр түрээсээр бүх сурах бичгээ ашиглах боломжтой боллоо. БСШУСЯ-наас VI-XII ангийн сурагчдын сурах бичгийг сургуулийн номын сангаар нь дамжуулан түрээсээр олгох аж. Өнгөрсөн жилүүдэд бага ангийн сурах бичгийг үнэгүй тарааж, харин VI-XII ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс, 60 хувийг сурагчид өөрсдөө гаргаж авдаг байсан юм. Энэ жил ийнхүү худалдахгүй түрээслэх болж буй нь зохиомол хомсдол үүсгэхгүй юм байна. Сурах бичиг 1200-5000 төгрөгийн үнэтэй худалдагддаг байсан ч зарим хэвлэлийн компани, дамлан худалдаалагчид замаас нь их хэмжээгээр хомсдол үүсгэн, үнийг 2-3 дахин нэмж худалддаг байсан. Энэ жилээс хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ сурах бичиг худалдахыг бүрэн зогсоож байгаа байна. Ирэх сарын эхний хагас гэхэд бүх сургуульд сурагчдын тоогоор сурах бичиг тараагдсан байх бөгөөд жилийн эцэст сурагчдаас сурах бичиг ашигласны мөнгийг авах юм. Энэ нь сурах бичгийн үнийн 20-40 хувиас хэтрэхгүй байхаар төлөвлөжээ. Энэ мөнгө нь  дараа жилийн сурах бичгийн дахин хэвлэлт болон нөхөн олголтод зарцуулагдах юм. Харин энэ хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж.  Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 95 төрлийн 2.5 сая  сурах бичиг, 65 төрлийн 100 гаруй  багшийн ном шинээр хэвлэгдэж байна. Мөн энэ жил бага ангийн бүх сурах бичгийг багшийн номын хамт шинээр зохиожээ. Ерөнхий боловсролын сургуульд нийт 128 сурах бичиг ашигладаг бол нэг хүүхэд суралцаж буй ангиасаа хамаараад 12-18 сурах бичиг ашигладаг байна. 2019-2020 оны хичээлийн жилд урьдчилсан судалгаагаар 640 орчим  мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцах аж. Сурах бичгийг түрээсээр хэрэглэх сурагчид тухайн ангид судлах хичээлийн сурах бичгүүдээс бүрдсэн багцыг авч түрээсийн төлбөрт 9000-18 мянган төгрөгийг төлж хэрэглэх юм байна. Тухайлбал, XI ангийн сурагч 42 мянган төгрөгийн үнэ бүхий 12 нэрийн сурах бичгийг багцаар нь 10500-16800 төгрөгөөр түрээслэн хэрэглэнэ.   Энэ хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 506 сургуулийн дунд, ахлах ангийн сурагч нийт 2.6 сая  сурах бичгийг түрээсээр ашиглана гэсэн үг. Түүнчлэн бага ангийн бүх сурах бичгийг БСШУСЯ болон багшийн хөгжлийн цахим хуудаст байршуулснаар сурагч, эцэг эх болон бусад хэрэглэгчид сурах бичгийг интернэтээр ашиглах боломжийг бүрдүүлжээ. БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжинням “Дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал боловсруулсан. Азийн хөгжлийн банкны  санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд санхүүгээр дэмжих болсон. Найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 2.6 сурах бичиг хэвлүүлнэ. Бага  анги болон  эмзэг  бүлгийнхэндээ сурах  бичгийг үнэ төлбөргүй өгөх  хуучны тогтолцоо хэвээрээ байгаа. Түрээсийн сурах бичгээр хангахад шаардагдах хөрөнгийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ онд хэвлэж, нийлүүлэх шаардлагатай сурах бичгийн зардлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, өмнө нь туршилтаар хэрэгжүүлсэн сурах бичгийн түрээсээс олсон орлогоос санхүүжүүлэх юм. Энэ жилийн хувьд сурах бичгүүдийн хөтөлбөрт засан сайжруулалт хийж, агуулгыг нь тэнцвэржүүлж байгаа. Түрээсээр сурах бичиг ашиглуулах үйлчилгээ амжилттай хэрэгжвэл сурах бичиг бүх хүүхдэд хангалттай хүрэлцэнэ гэж тооцоолж байгаа. Ингэснээр хүүхдүүд хичээлийнхээ сурах бичгийг ашигласны тодорхой хувийн төлбөр төлж, буцааж сургуулийн номын сандаа тушаана. Ингэснээр дараагийн сурагч түүнийг дахин ашиглах тогтолцоо руу шилжинэ” гэсэн юм. Ийнхүү сурагчид сурах бичгийг зах зээлээс худалдан авахыг болиулж, Засгийн газраас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн I улиралд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол”-ыг гаргаснаар сурагчдын хувьд сурах бичгийн хомсдол, хангамж, хүрэлцээ гэсэн жилийн жилд ярьдаг асуудал шийдэгдэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.14  ЛХАГВА  №161  (6128)
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

10 цаг 43 мин
Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

Б.Найдалаа: Шууд эрчим хүчний үнэ нэмэх нь гэж ойлгож болохгүй

10 цаг 53 мин
Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Буриадын Их сургуульд фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

10 цаг 56 мин
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо

Голомт банк дэлхийд 800 сая гаруй хэрэглэгчтэй Apple Pay төлбөрийн системд картаа холбо

14 цаг 18 мин
Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги бол Чингис хааны философийн үргэлжлэл юм

Батлан хамгаалахын дэд сайд, доктор, хошууч генерал Д.Баасандамбыг “Монгол Улсын төлөө” буландаа урьж, ярилцлаа.

23 цаг 37 мин
МУИС-ийн нэрийг МҮИС ашигласны хохирогч нь Монгол Улс болдог

Боловсролын сайд Л.Энх-Амгалан дөрвөн жилийн өмнөх “асуудал”-тайгаа дахин туллаа. Учир нь, тэрээ

23 цаг 37 мин
АН-ын бүлгээс “Туулын хурдны зам”-ын ажлыг яаралтай зогсоох шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүллээ

АН-ын бүлгээс “Туулын хурдны зам”-ын ажлыг яаралтай зогсоох шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүллээ

Уржигдар 16 цаг 55 мин
П.Наранбаяр:Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо

Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо

Уржигдар 12 цаг 40 мин
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно

Уржигдар 12 цаг 36 мин