Б.Чойжилсүрэнгийн компанийн лицензийг цуцаллаа, бусдыг нь яах вэ Ерөнхий сайд аа?

2019-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр  шуурхай хуралдаан зарлаж, хуулийн байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгөв.  Тэрээр энэ удаа Тост, Тосон бумбын ордтой холбоотой асуудлыг “онилж” тусгай зөвшөөрлийг нь цуцлахыг даалгалаа. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж энэ асуудлыг шийдвэрлэхээр болов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “Монгол төрд байгаа зарим нэг хүмүүс уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумын иргэд уйлаад ярьж байгааг та бүхэн харсан байх. Тэд төрөөс юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдэх гэсэн. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. Үүнийг анхнаасаа хууль зөрчиж олгосон гэж ойлгож байгаа. Үүнтэй нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн” гэлээ. Үргэлжлүүлэн “Уул уурхайг зогсоохын төлөө тэмцэхэд 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж Гурвантэс сумын иргэн ярьж байна. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явагдаад байхад яагаад шалгахгүй байгаа юм. Цагдаагийн дарга аа. “Сауд гоби коэл транс”-ийн зөвшөөрлийг хуурамчаар олгосон байна. Үүнийг хэрэг үүсгэж шалга. 370 мянган тонн нүүрсний хулгайн хэрэг яасан бэ. Жилийн өмнө үүрэг өгсөн. Үр дүн нь хаана байна вэ. Шударга ёсыг тогтоож, энэ ашигт малтмалын лицензийг цуцлах ёстой. Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг” гэсэн  байна. Тус ордод үйл ажиллагаа явуулахаар бэлдэж буй 3-4 компанийн тусгай зөвшөөрлийг ч өгөхгүй байхыг  даалгажээ.  Харин одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас зөвхөн “Сауд гоби коэл транс” компанийг онцолсон нь сонин юм. Өнөөдрийн байдлаар Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын 35 тусгай зөвшөөрөл олгоод байна. Нэр бүхий таван компани тусгай хамгаалалттай бүсээс гадуур бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нарийн сухайтын бүлэг ордоос “Сауд гоби сэндс”, “Чинхуа Мак Нарийнсухайт”, “Монголын алт МАК”, “Өсөх зоос”, “Сауд гоби коал транс” гэсэн таван компани олборлолт хийж байна. Харин зургаа дахь компани болох “Жавхлант орд” компани Тост тосон бумбын нурууны гүнд тусгай лиценз эзэмшиж олборлолт хийж байгаа. Ер нь  Тост, Тосон бумбын нуруу уул уурхайгаас болж сүйдлээ гэх тоолонд зөвхөн “Сауд гоби коал транс” компанийн нэр яригддаг. Адилхан олборлолт хийж байгаа компаниудаас нэгийг нь онилж, нийгэмд харлуулсаар ирсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс “Жавхлант орд” компани нь хайрханы цөмд нь олборлолт явуулж байгааг нутгийн иргэд хэлдэг.  Гэсэн ч нөгөө л “Сауд гоби коэл транс” компанийг онилдог.  Ерөнхий сайд ч гэсэн тэр жишгээр энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцлана гэж байна. Цаашлаад энэ газрыг тусгай хамгаалалтад авна гэдгийг ч тэрээр дурджээ.  Тэгэхээр бусад уул уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг ч цуцлана гэсэн үг үү Ерөнхий сайд аа? Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.13  МЯГМАР  №160  (6127)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 35 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин