Пентагоны тэргүүн манай улсад айлчиллаа

2019-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер манай улсад айлчилж байна. Тэрээр саяхан АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон бөгөөд анхны айлчлалаа Азийн таван орноос эхэлж байна. Түүнийг өчигдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд угтан авч, хүндэтгэл үзүүлэв. Сайд нар Монгол Улс Энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож байгаа болон хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар  ярилцлаа. 1991 онд хоёр орны хооронд  батлан хамгаалахын атташе харилцан суулгах хэмжээнд харилцаа тогтсон юм. Өнөөгийн хамтын ажиллагаа нь Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, хамтран үүрэг гүйцэтгэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хангуулах чиглэлд хөгжиж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ оны долдугаар сарын 1-нд Монгол Улсад албан ёсны айчлал хийсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон айлчлалынхаа үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзсан. Тэрээр, хоёр орны батлан хамгаалах, цэргийн харилцааны чухлыг онцолж, дэлхийн энхийн үйлст оруулж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоог өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн. Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотолсон юм. Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Т.Эспертэд хонгор зүсмийн морь бэлэглэлээ. Сайд Марк Т.Эспер талархал илэрхийлж, бэлгийн морио АНУ-ын генерал Жорж Маршалын нэрээр нэрлэж буйгаа хэллээ. Марк Эспер нь АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргааны үед Пентагонд Хэлэлцээрийн бодлого хариуцсан Батлан хамгаалахын дэд сайдын орлогчийн албан тушаалыг хашиж байсан. 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сенатор Фрэд Томсоны ажлын албанд Үндэсний бодлогын асуудал хариуцсан захирал, АНУ, БНХАУ-ын эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хянан тохиолдуулах хороонд Сенатаас томилсон комиссараар ажиллаж байсан юм. Түүний айлчлалыг Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж байгаа хүчийг хязгаарлах зорилготойгоор холбоотон улсуудтай яриа хэлэлцээр хийж байгаа хэмээн зарим хэвлэлүүд онцлож байна.    Марк Эспер нь 55 настай. Баруун Ронитын цэргийн сургууль төгссөн бөгөөд Персийн булангийн дайнд оролцож байв. АНУ-ын армийн аж үйлдвэрийн “Raytheon” компанийн Засгийн газрын салбарыг хариуцаж байсан. 2017 оны арваннэгдүгээр сараас АНУ-ын Хуурай замын цэргийн сайдаар ажиллаж байсан юм. Мөн өчигдөр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал Фомин Александр Васильевичийг БХЯ-наа хүлээн авч уулзлаа. Талууд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Цэргийн наадам-2019” олон улсын тэмцээний хүрээнд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны талаар ярилцсаны сацуу цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Александр Васильевич Фомин нь ОХУ-ын Гадаад эдийн засгийн холбооны яамны Цэрэг-техникийн хамтын ажиллагааны ерөнхий газрын хэлтсийн ажилтнаас ОХУ-ын Холбооны “Рособоронэкспорт” төрийн нэгдмэл байгууллагын газрын орлогч дарга, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны захирал хүртлээ дэвшин ажиллаж, 2017 онд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайдаар томилогджээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.9  БААСАН  №158  (6125)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 35 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин