Б.Энх-Амгалан: Дарханы зам 80 см зузаан байна

2019-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчилж байгаа. Гэвч төсөв мөнгөнөөс болж товлосон хугацаандаа ашиглалтад орох эсэх болон хуучин зам дээр шороо овоолж байна гэх шүүмжлэлийг дагуулж буй юм. Тэгвэл Дарханы замтай холбоотой асуудлаар Засгийн газрын хуралдааны дараа Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Дарханы зам бол 82 жилийн насжилттай. Одоогийн байдлаар энэ замыг чанар муутай, талхан дээр масло түрхсэн юм шиг зам болж байна гэж яриад байгаа нь ташаа мэдээлэл. Суурины доод үе нь гэхэд 30 см. Цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 20 см. Мөн цементээр бэхжүүлсэн буталсан чулуу нь 20 см. Асфальтан битон хучилт 10 см. Тэгэхээр 80 см зузаан зам болно. Урт настай зам болно гэж бодож байна. Дарханы замыг арваннэгдүгээр сард дуусгаж хүлээлгэж өгнө” гэх мэдээллийг өглөө. Мөн тус замыг таван багц болгон шинэчлэх ажлыг өөр компаниуд гүйцэтгэж байгаа аж. Түүнчлэн төсөв мөнгөтэй холбоотой асуудалд “Компаниудтай өндөр шаардлага бүхий гэрээ хийж ажиллаж байгаа. Борооны улиралд замчдадаа “Ажлаа битгий зогсоорой.  Ядаж карьераа ухаж, овоолго бий болго. Бэхжилтийн ажлаа гүйцэтгэ”  гэсэн шаардлага тавьж байгаа. Гэтэл нөгөө овоолсон шороог нь “Хуучин зам дээр шороо овоолж байгаад барих гэж байна” гэж яриад байна. Дарханы замын санхүүжилтын асуудал зөвлөх компани болоод төслийн удирдах нэгжээрээ шалгалт тавиад явсан дүнгээ гаргаж, Азийн хөгжлийн банкинд мэдээлээд түүний дараа төсвөө батлуулна. Ингэснээр санхүүжилдт манай дансанд орохгүй. Шууд Азийн хөгжлийн банкнаас хуваарилна” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.8  ПҮРЭВ  №157  (6124)
УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

УАУЭСКТ-ийн сувиллаас тоног төхөөрөмж, эд зүйлсийг шөнийн цагаар зөөж байгаа асуудлыг шалгуулахаар цагдаад ханджээ

1 цаг 11 мин
Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна

4 цаг 50 мин
Киргизийг өөр өнцгөөр харуулсан ШХАБ ба нүүдэлчдийн наадам

АНУ, Ираны гал зогсоох тухай хэлэлцээ цуцлагдсанаар пуужингийн довтолгоо дахин эхэлж, АНУ нь хөр

11 цаг 12 мин
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо д

11 цаг 12 мин
Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

2027 оны Улсын төсвийн төсөл УИХ-д өргөн баригдсантай холбоотойгоор эрх баригчид болон сөр

11 цаг 12 мин
"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

"Оюу толгойгоос авах ногдол ашгийг зарцуулах нь Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд олон хууль зөрчинө"

Өчигдөр 12 цаг 47 мин
"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

"Дулааны цахилгаан станц-3", "Асгат"-ын уурхайн хамтарсан судалгаа, байгалийн хий нийлүүлэх төслийг эрчимжүүлэхээр болов

Өчигдөр 10 цаг 37 мин
Карбон кредитийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь олон талын эерэг нөлөөтэй

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллага

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуу

Өчигдөр 06 цаг 00 мин
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

Уржигдар 09 цаг 48 мин