З.Энхболд: Манай улсын гадаад бодлого зогсолтгүй сайжирч байгааг дэлхий харлаа

2019-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д өнгөрсөн долоо хоногт хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа. - Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын үр дүнг та хэрхэн харж байна. Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн төслийг яагаад энэ удаагийн айлчлалын гол асуудал болгосон юм бол. Ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт гэхээр зарим хүн жижиг зүйл ярилаа гэж шүүмжлэх хандлага байна? - Ерөнхийлөгч Х.Баттулгаас өмнөх бүх Ерөнхийлөгч нар уул уурхай ярьдаг байсан. Яагаад уул уурхайн оронд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, ноолуурыг татваргүй оруулах тухай яриад байна гэхээр манай улсын эдийн засгийг олон төрөлтэй болгохгүй бол уул уурхай хангалттай ажлын байр үүсгэхгүй байна. Тиймээс бүх уулзалтын номер нэг сэдэв нь Монголын гуравдагч хөршийн худалдааны тухай буюу татварын асуудал байгаа юм. Мал аж ахуйгаар амьдардаг 200 мянган өрх, бүтээгдэхүүн болгож хувиргах олон мянган ажлын байрны тухай яригдаж байгаа учраас хамгийн чухал сэдэв болоод байгаа юм. Конгрессын доод танхимд 40 гаруй гишүүн, дээд танхимд 10-аад сенатын гишүүн манай хуулийг дэмжиж гарын үсэг зурсан. Гүйцэтгэх засаглалын дэмжлэг байгаа учраас энэ хууль ирэх есдүгээр сард багтаж батлагдах магадлалтай боллоо гэж сая уулзалтын үеэр хэлсэн. -Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдвал малчин өрхөд ирэх бодит үр дүн нь юу байх вэ? -Ноолуурын ханш өсөх гэх мэт жижиг үр дүн биш. Манай ноолуур одоогоор аравхан хувийн боловсруулалт хийгдэж цамц болж байгаа бол цаашдаа 100 хувь боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгоход гол ач холбогдол нь байгаа юм. Мөн үйлдвэрийн ажлын байрыг 50 мянга болгох тухай яригдаж байгаа. Зөвхөн үйлдвэрийн ажлын байрны тухайд энэ тоог хэлж байгаа шүү. Харин малчдын орлого үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр баталгаажиж, өсөх боломжтой болно. -Дэлхийн улс орнуудын барьж байгаа бодлого бол массыг ажилтай, орлоготой болгох. Энэ хууль нь Монголын эдийн засгийг солонгоруулах бодит гарц болж чадах болов уу? -Хамгийн түрүүнд эдийн засгийг солонгоруулах цорын ганц алхам мөн. Яагаад гэвэл бид дэлхийд ганцхан улстай л ноолуураар өрсөлдөнө. Тэр нь Хятад улс. Түүхий эд байгаа учраас үүнийгээ бүтээгдэхүүн болгож гаргая. Ингэснээр удаан хугацаанд буюу 50-100 жилээр ажлын байрыг хадгалах гол хөшүүрэг болно. Уул уурхай валютын орлогыг ихээр олдог ч харамсалтай нь ажлын байр нэмж чадахгүй байна. Харин ноолуурын салбар яагаад чухал байна гэхээр маш олон хүнд хүртээмж нь хүрч байна. -Төрийн тэргүүний айлчлалаар АНУ-тай тогтоосон харилцаагаа нэг шат ахиулсан. Хоёр улсын Стратегийн түншлэлийн талаар тодруулахгүй юу? -Айлчлалын үеэр шийдэгдсэн хамгийн том асуудал бол Монгол Улс болон Америкийн нэгдсэн улсын харилцаа стратегийн түншлэлийн хүрээнд хүрсэн гэдгийг зарласан. Манай улс дэлхийн 192 орноос ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг гэсэн дөрвөн улстай Стратегийн түншлэлийн харилцаатай байсан. Одоо АНУ-тай Стратегийн түншлэлийн харилцаатай боллоо.  Энэ нь өөрөө харилцан итгэлцэл, аюулгүй байдал, цэргийн хамтын ажиллагаа, хамгийн их дутагдаад байгаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах суурь нь болж өгч байна. Айлчлалын үйл явцыг сурвалжилж байгаа сэтгүүлчид та бүхэн ажигласан байх. Манай өмнөх Ерөнхийлөгч нарын айлчлалууд зууван танхимаас хэтэрдэггүй байсан бол таван минут төлөвлөсөн уулзалт 40 минут болж үргэлжилсэн гэх мэт хэвлэлд гарч байгаа гарахгүй байгаа гээд онцлох үйл явдлуудаар дүүрэн байлаа. -АНУ-тай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бусад улсууд хэрхэн хүлээн авч байгаа бол? -Манай улсын гуравдагч хөршийн бодлогыг дэлхий даяараа мэдэж байгаа.Одоо бид гуравдагч хөршүүдээсээ гурав дахь хөрштэй нь стратегийн түншлэлтэй болчихлоо. Энэтхэг, Япон дээр нэмээд манай гуравдагч хөрш болох АНУ-тай стратегийн түншлэлийн түвшинд харилцаж байна. Харин хоёр хөршийн хувьд Стратегийн түншлэл дээр иж бүрэн гэдэг үг нэмэлтээр бий. Өөрөөр хэлбэл стратегийн түншлэлээс урагш нэг алхам алхсан гэсэн үг. Энэ онд тохиож байгаа Халхын голын ойг тэмдэглэх үеэр БНХАУ-тай байгуулсан шиг Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг ОХУ-тай байгуулах юм. 1991 онд ОХУ-тай байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээг шинэчлээд иж бүрэн гэдэг үг нэмнэ. Тэгэхээр манай улсын гадаад бодлого зогсолтгүй үргэлжилж, сайжирч байгаа нь энэ процессоос дэлхий дахинд харагдаж байгаа байх. Бид бүх харилцаа холбоогоо нэг шатаар ахиулж чадсан гэсэн үг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.5  ДАВАА  №154  (6121)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 35 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин