Хойд хөршөөс таван удаа түймэр орж иржээ

2019-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАРЬСҮРЭН Сибирийн тайгад гарсан түймрийн утаа Сибирь, Алс Дорнодыг бүрхэж, цаашлаад АНУ, Канадын чигт нүүж байгааг харуулсан байна. Мөн Монгол Улсын хойд хэсэг Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгийг хамарч байгааг харууллаа. ОХУ-ын Красноярск, Эрхүү, Буриад, Якут муж, улсуудад гарч байгаа түймэр хүрээгээ тэлж Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгааг мэдээллийн агентлагууд онцолж байна. АНУ-ын сансрын хиймэл дагуулын авсан зургаар ц Түймрийн утаа өчигдөр гэхэд АНУ, Канадад хүрэхээр байгааг NASA мэдээлжээ. Сибирийн тайгад гарсан түймрийн талаар Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр  түймрийг унтраах зардал  хохирлын хэмжээнээс давсан. Цөөнгүй нисдэг тэрэг ашиглаж сая гаруй хүн түймрийг унтраахаар ажиллаж байгаа ч тархалт улам нэмэгдэж, унтрах боломж тун багассан. Тиймээс хөрш зэргэлдээ улсаас тусламж авах шаардлагатай байгаа аж. Түүнчлэн түймэр шатаж байгаа газрууд хүрэхэд хэцүү, хүн амьдардаггүй газар нутаг тул Оросын мужуудын удирдлагууд унтраах арга хэмжээ аваагүй нь улам тархахад хүргэснийг Москва Таймс сонин мэдээлжээ. Мөн өчигдрийн байдлаар, Сибирьт гарсан түймрийн утааны улмаас зургаан онгоц Эрхүү хотын нисэх онгоцны буудалд газардаж чадахгүйд хүрчээ. Үүнээс болж гурван онгоц Красноярск руу, хоёр нь Улан-Үд, нэг нь Новосибирск рүү буцжээ. Нисэх буудлын албанаас мэдээлснээр, утаанаас болж Эрхүүг зорьсон 10 нислэг саатсаны дотор Улаанбаатараас “Aero Mongolia”, Красноярскаас “ИрАэро” болон “S7”, Бодайбогоос “ИрАэро”, Бээжингээс “S7” компанийн нислэгүүд багтсан байна.  

П.Соронзонболд: Тусламж хүсэх болон Улсын онцгой комиссын тушаалаар тусламж үзүүлдэг

  Улаанбаатарыг бүрчихээд байгаа Сибирийн түймэр Монгол Улсын хилээр орж ирэх эрсдэлтэй эсэх талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Соронзонболдоос тодруулсан юм.   -Түймрийн утаа Улаанбаатар болоод манай улсын хойд сумдыг бүрхлээ. Хил давж орж ирэх эрсдэл бий юу? -Бид өдөрт 2-3 удаа хиймэл дагуулын тусламжтайгаар Сибирийн түймрийн нөхцөл байдлыг тогтмол ажиглаж байгаа. Манай хилээс 700 км-ын зайд хоёр сая орчим га талбайг хамран асч байна. Өөрөөр хэлбэл шатаж буй хэсгийн наана нь Эрхүү, Улаан-Үдэ, Чита хотууд бий. Тэгэхээр Монголын хилээр давж орж ирэх аюул тун бага. -Хэрэв түймэр орж ирлээ гэхэд бэлэн байдлыг хэрхэн хангаж байна вэ? -Хиймэл дагуулаар харагдаж байгаа учраас манайд нэвтэрлээ гэхэд, цаг алдахгүй арга хэмжээ авна. Дээр дурдсан Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын Онцгой байдлын газартай байнгын холбоотой ажиллаж байна. Гал, усны аюулын үед ажиллах Улсын онцгой комиссын 01 тоот албан даалгаварууд болон Шадар сайдын тушаал бий. Үүний дагуу ажиллана. -Манай улсын зүгээс түймрийг унтраахад тусламж үзүүлж байна уу. Ямар тохиолдолд алба хаагчид очих вэ? -Өнөөдрийн байдлаар ямар нэг тушаал гараагүй байна. Тухайн улсаас тусламж хүсэх болон Монгол Улсын Шадар сайдаас Улсын онцгой комисст үүрэг өгсөн тохиолдолд ЗХЖШ-аас нисдэг тэрэг авч, бүрэн бүрэлдэхүүнээрээ түймрийн голомтод ажиллана. -Манайх олон улсын аврах багтай болох талаар багагүй яригдсан. Үүрэг гүйцэтгэх баг бүрдсэн үү? -Одоогоор олон улсын аврах багтай холбоотой асуудал шийдэгдээгүй, баг бүрдээгүй байна. -Он гарсаар улсын хэмжээнд хичнээн гал түймэр гарав. Хөрш орнуудаас дамжин тархсан түймэр бий юу? -Оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд Улаанбаатар, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан. Урьдчилсан байдлаар 50305.8 га ой, 255373.6 га хээрийн талбай, нийт 305679.4 га талбай түймэрт өртсөн. Түймрийн улмаас байгаль экологид 23 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449 сая төгрөгийн зардал гаргасан байна. Хамгийн сүүлд долдугаар сарын 11, 12-нд Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө суманд түймэр гарч тав хоногийн дараа унтраасан. Түүнээс хойш түймрийн дуудлага бүртгэгдээгүй. Хойд хөршөөс он гарсаар нийт таван удаагийн түймэр Дорнод, Хэнтий аймгуудын сумдаар дамжин орж ирснийг шуурхай унтраасан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.1  ПҮРЭВ  №152  (6119)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

14 цаг 37 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин