Үндсэн хуулийг шинэчлэн найруулах асуудлаар 14 нам Ерөнхийлөгчид хандлаа

2019-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Парламентад суудалгүй намууд, зарим иргэний хөдөлгөөнтэй  хамтран Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт бус шинэчилсэн найруулга хийх ёстой гэсэн байр сууриа нэгтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаар албан бичигт гарын үсэг зурлаа. Мөн Үндсэн хуулийг өөрчлөх хэлэлцүүлгийг ил тод, нээлттэй  байлгах шаардлагыг  тавьж, олон талыг оролцоог хангасан мэтгэлцээн явуулж өгөх хүсэлтийг  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, МҮОНРТ-д бичгээр хүргүүлэхээр болов. Тэд санал, албан хүсэлтээ өнөөдөр Төрийн ордонд болж байгаа хэлэлцүүлгийн үеэр гардуулах  юм байна. УИХ болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас   Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай  Д.Лүндээжанцан нарын  62 гишүүний өргөн барьсан төсөл,  Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналыг нэгтгэх гурав дахь хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд хийж байгаа юм. Эхний хэлэлцүүлгийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзсан бөгөөд саналаа нэгтгэж өгөхийг хүссэн.  Төрийн тэргүүний хүсэлтийн дагуу улс төрийн намууд байр сууриа нэгтгэж өгч байгаа гэв. Парламентад суудалгүй намууд, зарим иргэний хөдөлгөөний зүгээс Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг нь Журмын тухай хуулиа зөрчсөн, хоёр намын үзэл бодлыг шингээсэн, эрх мэдэл бүхий этгээдүүд өөрсдийн байр суурийг бэхжүүлэх гэсэн явцуу хүрээнд хийгдэж байгаа тул эсэргүүцэж байгаа гэдгээ онцолж байна. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 32 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин