“Цэц Үндсэн хуулийн төслийг дэмжихгүй байгаа”

2019-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын ээлжит бус чуулганаар Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ.   Эрх баригчид Үндсэн хуулийн төслөө хэлэлцэж эхэлсэн ч Ерөнхийлөгчийн зүгээс өөр нэг төслийг өргөн бариад байгаа юм. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд Ажлын хэсэг байгуулахаар болсон байдаг. Асуудалд шинэ нөхцөл байдал үүсч Зөвшилцлийн    Ажлын хэсэг байгуулахаар болсон юм. Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллах бол орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллахаар болов. Харин гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нар багтжээ. Энэ үеэр  гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Олон нийтэд хуулийн төслийг хэрхэн танилцуулах вэ. Ерөнхийлөгчийн саналыг танилцуулж байна гэх юм уу. Хоёрдугаар хэлэлцүүлгээс гарсан асуудлуудын хүрээнд ард нийтийн санал асуулга явуулахаас өмнө олон нийтийн дунд өргөн хэлэлцүүлэг зохион байгуулалтын ажил хийх ёстой гэдгийг би хэлж байгаа. Гэтэл энэ байдал алдагдаад байгаа юм биш үү. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.3.4-т “Чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасан. Бид энэ хуулиа барьж ажиллахаас өөр арга байхгүй. Энэ үүднээс нь аваад үзвэл хоёр хуулийн төсөл болчихоод байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Ерөнхийлөгчийн саналыг авч, улс төрийн намуудын оролцоог хангаж байгаа нь сайн зүйл. Наймдугаар сарын 9-нийг хүртэл зөвшилцөөд, иргэдэд танилцуулах ажлыг наймдугаар сарын сүүлчээр явуулах нь гэж ойлгож байна. Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн саналд байгалийн баялагтай холбоотой асуудлаар чухал санал оруулж ирсэн гэж би дэмжиж байгаа. Тухайн үед би санал гаргаж байсан ч миний саналыг дэмжээгүй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Үндсэн хууль бол ард иргэдийн хүсэл сонирхолд нийцэж амар, амгалан амьдрахын баталгаа болдог. Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг тал дангаараа хийвэл нэг хэсэг нь аз жаргалтай, үлдсэн нь эсрэгээрээ амьдрах ийм л нөхцөл байдалд хүрнэ. Үндсэн хуулийг өөрчлөхөд зөвшилцлийн хүрээнд гар хүрэх ёстой. Гэтэл өнөөдөр энэ асуудлаар огт чимээгүй байна. Парламентын сөрөг хүчний санал аваагүй байгаа. Үндсэн хуулийн цэцийн санал сөрөг ирсэн гэсэн. Гэтэл үүнийг олон нийтэд гаргахгүй байгаа. Талуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр МАН-ынхан ажиллах ёстой гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.19  БААСАН  №143  (6110)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 32 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин