Арслан айлын хурганы хашаанд...

2019-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН МАН-ын лидер, Ерөнхий сайд асан С.Баяр ном бичиж, олон нийтэд хүргээд байна. Түүнийг өнгөрсөн хугацаанд АТГ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр сар орчим  саатуулан шалгаж байв.  Удахгүй хуулийнхны шалгалт дуусч, С.Баярын хэргийг шүүхэд  шилжүүлэх юм билээ. Асуудал ийм атал тэрээр ном хүртэл бичээд л харьцангуй тайван байгаа бололтой. Ингэхдээ тэр улстөрчид, авлигачид ном бичээд хийсэн гэмээ булзайруулдаг, хэн нэгэн рүү дайрдаг ийм л жишгийг гаргаж ирэв. Тэрээр  номдоо өөрийгөө өмөөрөх, бусдыг харлуулах тактикийг тун ч гарамгай ашигласан байна билээ. Аргагүй л стратеги, тооцоолол сайтай улстөрч юм. Түүнээс л ийм санаа гарна. Одоо С.Баярын араас ном гаргахаар саатуулагдах байранд өнгөрүүлсэн амьдрал, дурсамжаа бичээд сууж байгаа улстөрч ч байна. Түүнчлэн Ерөнхий сайд асан С.Баяр номоо гаргаад чимээгүй орхисонгүй, тэрүүхэндээ нижгэр нээлт хийсэн байдаг. Түүний номын баярт улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийнхэн олноороо оролцож баяр хүргэсэн. С.Баяр ч “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” номынхоо хуудсанд гарын үсгээ зурж тараав. С.Баяр бол эрх баригч намын лидер гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин түүний номын баярт өөрийнх нь намын нөхдөөс хэн ч ирсэнгүй нь сонин байв. Улстөрд гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн дүү нар нь ч ирээгүй. Баяр хүргээгүй. Харин өрөөлийн намынхан олноороо оролцож, С.Баяр тэр дунд их л ганцаардаж харагдав. Тухайлбал, нийтлэлч Б.Баабар, Хотын дарга асан С.Бат-Үүл, Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам гээд АН-ын гаралтай эрхмүүд л ирсэн. Үүнээс  харахад С.Баярыг МАН аль хэдийнэ тоохоо больж, “тогооноосоо” гаргасан бололтой. Харин С.Баяр арслан айлын хурганы хашаанд... гэдэг шиг өөр газар төвхнөх аргаа олох гэж ядаж яваа ч юм бил үү. Уг нь С.Баяр МАН-ын сонгуулийн штабыг олонтаа удирдан ялалтад хүргэж байсан гэлцдэг. Хамгийн сүүлд өнгөрсөн 2016 онд гэхэд Элчин сайд байхдаа сонгуулийн өмнөхөн эх орондоо ирж, МАН-ын төв байранд төвхнөж байв. Тусгай өрөө гаргуулж, туслах, зөвлөхүүдээр хүрээлүүлж, сонгуулийн ажилдаа орсон. МАН-ын 2016 оны сонгуулийн ялалт ч С.Баяртай холбоотой гэдэг. Тиймээс тэр уг нь ингэж намын нөхдөдөө хаягдах хүн биш сэн. Гэхдээ МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас л С.Баяраас зайгаа авч эхэлсэн байдаг. Ер нь тэгээд ч С.Баяр нэр цэвэр байгаагүй. Оффшор, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, АНУ-ын үнэтэй  хаусууд, долдугаар сарын 1-ний хэрэг гээд л түүний нэрнээс зүүгддэг асуудал олон. Тэр дундаа С.Баярын Ерөнхий сайд байхдаа байгуулсан Оюутолгойн гэрээтэй холбоотой ноцтой баримтыг хуулийн байгууллагынхан шалгаж буй. Энэ асуудлыг хуулийнхан төдийгүй монголын ард түмэн яриад, ухаад эхэлбэл С.Баярын бүтээлцсэн МАН задарч, бутарч эхэлнэ ч гэх юм билээ. Тэгэхээр түүний нөхөд буюу эрх баригч намынхан С.Баяраас зай барих нь аргагүй л юм. Арслан айлын хурганы хашаанд... Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.17  ЛХАГВА  №141  (6108)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 32 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин