“Норовлхамын дүрийг Д.Пүрэвсүрэн шиг бүтээх хүн олдохгүй”

2019-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Монголын дуурийн түүхэнд В.Сүрэнхорлоо, П.Цэвэлсүрэн, Д.Пүрэвсүрэн, А.Загдсүрэн гэсэн Сүрэн нэртэй дөрвөн сайхан бүсгүй, чадварлаг дуучид байсан гэдэг. Зарим нь хорвоогийн жамаар орчлонгоос хальсан ч тэдний нэр одоо ч дуурсагдсаар, үеэс үе дамжин авьяас  билгийг нь бахдан биширсээр байна. Анх 1934 онд их зохиолч Д.Нацагдоржийн зохиол “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийг Төрийн шагналт зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг “Бөмбөгөр ногоон” гэж алдаршсан улсын төв театрт найруулан олны сонорт хүргэж байжээ. Үүний дараа 1942 онд дуурь болгон шинэчилж Юндэнд тухайн үеийн сайхан залуу гэгдсэн гавьяат жүжигчин А.Цэрэндэндэв, Нансалмаагийн дүрд “Бөмбөгөр ногоон”-ны гоёмсог хүүхнүүдийн нэг гэгддэг байсан гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноров, Хоролмаагийн дүрд гавьяат жүжигчин В.Сүрэнхорлоо нар тоглож байв. В.Сүрэнхорлоо гуай “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа болон бүүвэйчийн дүрд 20 гаруй жил дагнан тоглосон түүхтэй төдийгүй “Цуутай Хоролмаа” дүрээрээ алдаршсан билээ.  Харин түүний дараа бас нэгэн гоёмсог, ганган хээнцэр, харсан хүн бүхэн нүд унагам Хоролмаа гарч ирсэн нь гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэн байлаа.  Тэрээр 1942 онд  ХЦДБЧ-д дуучин, 1948 онд Улсын хүүхэлдэйн театрт жүжигчнээр ажилласан. Харин 1960 оноос УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж, 1990 он хүртэл дуурийн театрт тоглосон бүх жүжгийн гол дүрийг бүтээв. Хоролмаа, Нансалмаагийн дүрийг хоёуланг нь бүтээж байсан тэрээр “Дүрээ маш сайн судлах хэрэгтэй. Үг, ая цээжилчихээд нүүрээ будаж хувцсаа өмсөөд тайзан дээр гарвал манай ард түмэн мэддэг. Ялангуяа, “Учиртай гурван толгой” дуурь ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон болохоор дүрээ муу бүтээж хэрхэвч болохгүй. УДБЭТ-ын тайзнаа тоглохоос гадна аймаг, сум,багуудад очиж “Учиртай гурван толгой” дууриа тоглодог байлаа. Шарын голд очиж өдөрт гурван удаа тоглоход хамгийн сүүлийнхийг нь шөнийн 12 цагт тоглож байсан” гэж ярилаа. Мөн  театрын алтан тайзнаа “Хан бүргэд” дуурийн Норовлхам, Халиун, “Үнэн” дуурийн Ядмаа, “Хөхөө Намжил” дуурийн Уянгын дүрийг ч сэтгэлд хоногштол бүтээж байсан чадварлаг дуучин, жүжигчин билээ. Гавьяат жүжигчин Б.Цэцэг “Д.Пүрэвсүрэнгийн “Хан бүргэд” дуурийн Норовлхамын дүр бол үнэхээр гайхалтай. Түүний дүрийг хараад гайхаж биширч явлаа. Д.Лувсаншарав багш “Норовлхамын дүрийг Пүрэвсүрэн шиг бүтээх хүн олдохгүй” гэж хэлж байсан. Бас цүнхэн доторх зүйлс нь тус бүрдээ гялгар ууттай, эмх цэгцтэй байсныг нь яана. Бидний цүнх бол хаана нь юу байгаа нь мэдэгдэхгүй. Тиймээс бид “гялгар уут” Пүрэвээ гэж хочилдог байлаа”  гэж дурсан ярьсан юм. УДБЭТ 1952 онд гоцлол дуурийн есөн хүнтэй анги шинээр нээж байв. Тэр есөн хүний нэг, дуурийн театрын сайхан бүсгүй дөрвөн Сүрэнгийн нэг гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэн энэ жил 90 настайгаа золгож байна. Түүний талаар гавьяат жүжигчин Ж.Цэцгээ “Д.Пүрэвсүрэн эгчийн ёсолгоо, жүжиглэлт, гарын хөдөлгөөн,  биеэ авч байгаа байдал гээд бүх зүйл нь үнэхээр гоё. Хоролмаагийн дүрийг түүн шиг сайхан бүтээх хүн ховор. Нүүр будалт, дээлээ яаж бүслэх, дуулалт дээр хүртэл бидэнд зөвлөгөө өгдөг багш, хүмүүжүүлэгч хүн юм. Үе үеийн дуурийн дуучид түүнээс суралцаж байлаа. Түүнийг тайзан дээр гарч ирэхийг тэсэн ядан хүлээж, дуулж байхыг нь хараад гайхан биширдэг байлаа” гэж ярьсан юм. Монголын дуурийн түүхийг “Учиртай гурван толгой”-гүйгээр, “Учиртай гурван толгой”-г Д.Пүрэвсүрэнгүйгээр төсөөлөхөд хэцүү. Гайхалтай авьяаслаг, амьдралын бүх цаг хугацаагаа дуурийн урлагт зориулсан, дахин давтагдашгүй Норовлхамын дүрийг бүтээж түүхэнд мөрөө үлдээсэн гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэнгээ 90 насны босгон дээрээ Ардын жүжигчин болоорой гэж хүсье. 1960-1990 он хүртэл театрт тоглосон бүх дуурь түүний авьяас билгийн шимээр бусдын зүрх сэтгэлд мөнхөрч, гоо сайхны таашаалыг мэдрүүлж байсныг бид мартах ёсгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.8  ДАВАА  №136, 137  (6103, 6104)
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

23 цаг 44 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин