М.Энхсайхан АН дахь “овгийн сэтгэлгээ”-г шүүмжлэв үү

2019-07-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
З.БАТТӨМӨР АН-ын таван лидер нэгдэж “Боловсрол төвтэй улс төр” клуб байгуулснаа зарлаж уржигдар анхны уулзалт лекцээ хийв. Тэд цаашид цувралаар соён гэгээрүүлэх илтгэл унших бөгөөд эхний илтгэгч нь Ерөнхий сайд асан М.Энхсайхан байв. Тэрээр “Ардчиллыг дарангуйлал руу чирснээр хөгжил ирэхгүй” гэлээ. Энэ үгийг хэнд зориулчихав гэдгийг улс төрийн хүрээнд ялангуяа, АН-ынхан өөр хоорондоо ярьж байна. Одоогийн УИХ-д АН сөрөг хүчин шиг сөрөг хүчин байж чадахгүй байгаа, нам шиг нам байж чадахгүй байгаагийн гол буруутан болж буй нэгэн хүнд хамаатай болж таарав. Ардчиллын туг болох учиртай АН-ыг дарангуйллын зүг чирж яваа хэн нэгнээс намын гишүүд нь, лидерүүд нь зугтаж, зай барьж байгаагийн хамгийн тод жишээ болгож Э.Бат-Үүл санаачилж, Да.Ганболд, Баабар, Р.Амаржаргал, М.Энхсайхан нарын Удирдах зөвлөлд нь багтсан Боловсрол төвтэй улс төр клуб боллоо гэлцэж байна. Гэхдээ тэд АН-ын одоогийн дарга С.Эрдэнийг юу юугүй муулсангүй. АН-аас гарна барина гэж ч сүр үзүүлсэнгүй. Зүгээр л клуб байгуулж буй энэ алхмаараа, эс үйлдлээрээ “АН болохгүй болчихлоо, бид өөр АН-ыг хүсч байна, нийгэмдээ гэрэл гэгээ тусгая” гэдгээ хэлчихлээ. Ерөнхий сайд асан М.Энхсайхан илтгэлдээ “Овгийн сэтгэлгээ давамгайлж буй нийгэмд юун том улс төр ярих. Тийм юм ярьж байгаа хүмүүс бүгд тэнэг, сэтгэлгээний өвчтэй болж харагддаг. Баабар, Бат-Үүл гээд том улстөрчид мэдрэлийн өвчтэй хүмүүс болж хувирдаг” хэмээн өгүүлсэн. Тэрээр цааш нь “Овог аймаг болон задарсан нийгэмд сонгогчид том улс төрийг сонирхохоо больдог. Нийгэмд тулгамдаж байгаа шийдлийг дэндүү хялбаршуулан харах хандлагатай байдаг” хэмээн сануулсан юм. Нийгмээ том зургаар харсан ч, АН-ын дээр фокуслаад харсан ч яг дээрх байдал хавтгайраад байна. АН-ын дарга гэхэд УИХ-ын чуулган дээр ч, АН-ынхаа хурал, цуглаан, уулзалт дээр ч хууль дүрэм, зарчим ярьсан, хүн бүхнийг элдвээр нь дуудан цоллож суудаг болсон тухай намынхан нь ярих болоод байгаа. Мөн нам дотор нь М.Энхсайханы хэлсэнчлэн “овгийн сэтгэлгээ” газар авсныг АН-ынхан том жижиггүй ярьж байна. Ийм байхад АН, түүний одоогийн удирдлагууд улс төрийг томоор нь харж, даацтай хийх боломж бий юу гэдэг асуулт сүүлийн үед АН-ынхны дунд газар авч байна. Энэ гашуун бөгөөд хатуу үнэнийг АН-ын лидерүүд олон түмэнд, намынхандаа хэлээд өгөх шиг боллоо. Нөгөө талаас АН-д ингэж гэрэл гэгээ тусч эхэллээ. Тиймээс АН-ынхан нэгдэж, “овгийн сэтгэлгээ”, “овгийн систем”-ийг халах ёстой гэж жирийн гишүүд нь ярьж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.5  БААСАН  №135  (6102)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 31 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин