З.Энхболдын ажлыг хэн авах вэ?

2019-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх юм байна.   Тэрээр өчигдөр энэ тухайгаа мэдэгдэв. Ер нь З.Энхболдыг Ерөнхийлөгчөөс холдож нам руугаа явна гэсэн яриа өмнө нь мэр сэр гарч байсан.  Тэр болгонд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З. Энхболд няцаалт хийж ирсэн билээ.  Хамгийн сүүлд “Би 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүртлээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах болно” гэж мэдэгдсэн байдаг.  Тэгвэл тэрээр энэ удаа шийдвэрээ гаргаж, намынхаа нөхөдтэйгөө  нийлэхээр болжээ. Үүнээс өмнө түүнийг ажлаа өгнө гэж байх үед АН-ын дэд даргаар очно гэсэн таамаг явж байв.  Харин өчигдрийн  мэдэгдлийн дараагаас З.Энхболд АН-ын генсек болох тухай  яригдав. Энэ нь ч үнэний ортой. АН-ын хувьд улс төрийн дотоод уур амьсгал нэлээд хүнд байгаа.  Тэгэхээр АН-ын хуучин дарга буцаж очиж, асуудлыг намжаах эсвэл гал асаах уу гэдэг нь удахгүй тодорхой болно. Харин одоо  З.Энхболдын оронд хэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болох  вэ гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж эхэллээ.   Барууны орнуудын жишгээр бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь зөвхөн үнэнийг мэдээлэгч байдаг.  Түүнчлэн, Төрийн тэргүүний үйл ажиллагааны аппаратыг бүхэлд нь удирдана гэсэн үг. Тэгэхээр энэ албан тушаалд улс төр, нийгэм эдийн засгийн  өндөр туршлагатай хүн тэнцдэг. Харин энэ удаагийн томилгоо тэр зарчмаар явагдах уу гэдэг нь сонирхол татаж байна. Өчигдрийн мэдээллээр бол З.Энхболдын оронд Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир ажиллана гэж байна.  Түүнийг З.Энхболдыг дагалдаж, шинэ албан тушаалдаа бэлдэж байгаа тухай ч  бас яригдав.   Гэхдээ энэ албан тушаалд Ө.Шижир ганцаараа яригдаагүй.   Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулууны нэр ч байна.  С.Чулуун нь ХII зууны Монголын хот сууриныг цогцоор нь  судлах ажлыг анх удаагаа удирдан хэрэгжүүлсэн гэдэг.  Мөн Монголын түүхийг Орос, Манжийн харилцаатай холбон 20 гаруй жил цогцоор  судалсан эрдэмтэн, судалгааны хүн.  Харин Ө.Шижирийн хувьд Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга,  Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн орон тооны сул гишүүн гэж явдаг байна.  Тэгэхээр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд судалгааны хүн, нөгөө талаас ТББ-ын удирдлага өрсөлдөж байгаа юм байна. Тэднийг жин дээр тавьбал магадгүй Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун арай л дээр байх болов уу гэдэг дүр зураг харагдана. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.3  ПҮРЭВ  №134  (6101)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 31 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин