С.Эрдэнэ бусдад ёс зүй сануулах хүн мөн үү?

2019-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
З.БАТТӨМӨР “Увайгүй, ёс зүйгүй гишүүдтэй энэ парламент Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нь зөв зүйтэй асуудал биш” хэмээн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлж байв.  Мөн тэрээр “УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дотор гэмт хэрэгт холбогдоогүй хүн цөөхөн үлдсэн. Эрх мэдэлдээ дулдуйдаад шалгуулахгүй яваад байгаа юм. Тухайлбал, ЖДҮХС-гийн олон тэрбум төгрөгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан авсан асуудал бий. Мөн 800 гаруй тэрбум төгрөгийн концесстэй холбоотой. Энэ бүх асуудлыг огт шийдээгүй. Хэт олонхдоо дулдуйдаад явж буй нь ёс зүйтэй төрийн төрх байдал биш” гэсэн байна. Харамсалтай нь С.Эрдэнэ ингэж ёс зүй ярих хүн огтоос биш гэдгийг намынхан нь хүртэл ярьдаг, хэлдэг болоод байгаа юм. Тэгэхээр “Увайгүй, ёс зүйгүй гишүүдтэй парламент” гэдэгт С.Эрдэнэ өөрөө багтдаг гэсэн үг. Мөн С.Эрдэнийн хамтран зүтгэгч Д.Эрдэнэбат ч адил. С.Эрдэнэ МАН-ын гишүүд дотор гэмт хэрэгт холбогдоогүй хүн цөөн гэж хэлэхдээ өөрөө тэднээс дутуугүй “хавтаст хэрэг”-тэй гэдгээ тооцсонгүй. АН-ын дарга С.Эрдэнийн гэх олон асуудлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гарсан. Хууль шүүхийн байгууллагад ч бүртгэгдсэн. МАН-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банканд нийгмийн даатгалын 240 гаруй тэрбум төгрөгийг байршуулж, төрийн мөнгийг салхинд хийсгэсэн асуудлыг түүнтэй холбодог. МАН-ын голдуу улстөрчид “Найрамдал” зуслангийн газраас эзэмшсэний дотор АН-ын дарга С.Эрдэнийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр цохиж явсан.Мөн тэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхдаа шүүхээс хорих ял сонссон, эдүгээ АН байрлаж буй “Шонхор тауэр”-ынхаа газрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн үндэсний төв барина гэж анх авсан гэх мэт асуудлууд олон нийтэд хэдийнэ ил болсон. “АН-ын хувьд асуудалтай даргаа өөрчилж, Үндсэн дүрмээ шинэчилж байж дараа нь авлигачидтай тэмцэх асуудлаа ярихгүй бол ямар ч нэмэр алга. С.Эрдэнэ гараад хэчнээн гоё юм ярилаа гээд ард түмэн итгэхгүй шүү дээ. Өөдөөс нь “Чи өөрөө “Найрамдал”-ынхаа асуудлыг, Хандгайтынхаа асуудлыг, “Шонхор тауэр”-ынхаа, “Капитал” банкныхаа асуудлыг тайлбарла” л гэнэ. Өөрөө ийм асуудалтай байж яаж өөртэйгөө адилхан хүмүүстэй тэмцэх гээд байгаа юм. Үүнд нь хэн ч итгэхгүй шүү дээ. Намын гишүүд ч итгэхгүй байна” хэмээн АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ бусдад ёс зүй сануулах хүн мөн эсэх нь ихэд эргэлзээтэй юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.3  ПҮРЭВ  №134  (6101)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 32 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин