Намын дарга нь намынхаа лидерүүдийг “намнадаг” гэв үү?

2019-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
З.БАТТӨМӨР “...Эв нэгдэлгүй, фракцуудынх нь зодоон хэрээс хэтэрсэн учраас л АН өнөөдөр УИХ-д сөрөх ч чадваргүй сөрөг хүчин болж хувираад байна. АН-д эвийн цавуу хэрэгтэй болохоос нэгнийхээ шархан дээр нь давс цацаад суудаг хүн хэрэгтэй гэж үү”. Энэ бол хоёр жил зургаан сарын өмнө “Ардын эрх” сонинд АН-ын өнөөдрийн дүр төрхийг зөгнөн бичиж байжээ. Тухайн үед АН-ын даргын сунгаанд тус намын таван лидер өрсөлдөж байсан юм. Өнгөн дээрээ ардчилалтай, шударга өрсөлдөөн мэт харагдавч хэрэг дээрээ АН-ын даргын сунгаа нэгнийгээ харлуулдаг, баалдаг, намнадаг, гүтгэдэг технологи тавхан өрсөлдөгчтэй тэрхүү дотоод сонгууль дээр нь гаарсан билээ. Тиймээс “АН-ын даргын сунгаанд оролцогчид сөрөг хүчнээсээ аваагүй шархаа нөхрөөсөө олж авч байна” хэмээн “Ардын эрх” сонинд онцолж байжээ. Эргээд харахад хэн хэн нь хамгийн их шарх авч, хэн нь нөхдийнхөө шархан дээр давс цацаад сууж байна вэ гэдэгт төвөггүй хариулж болохоор байна. АН-ын даргын сунгаанд оролцогчдоос сонгогдох найдвар хамгийн бага нь С.Эрдэнэ байсан. Гэвч тэр сонгогдсон. С.Эрдэнэ эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн тулд болохгүй зүйл хийгээд байгааг олон нийт харж мэдэрч, шүүмжилж байжээ. Хэвлэлд ч бичиж байсан байна. С.Эрдэнэ бусад таван өрсөлдөгчөөсөө Д.Эрдэнэбатыг хамгийн “зөөлөн зодсон” гэдгийг тухайн үед хэвлэлийнхэн олж хараад онцолж бичиж байжээ. Энэ нь ч үнэн байж мэднэ. Учир нь өнөөдөр С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар МАНАН бүлэглэлийг хамтран өмгөөлж хамгаалж байгаагаар улам бүр батлагдаж буй. Тэд нийлж байгаад сөрөх чадваргүй сөрөг хүчин болоод байсан АН-ыг УИХ-д бүр бүлэггүй болгосон. С.Эрдэнэ ингэхдээ өөртэй нь намын даргын сунгаанд өрсөлдөж байсан УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөв. Түүнчлэн өөрийнх нь хамгийн хүчтэй, хамгийн том өрсөлдөгч байсан Н.Алтанхуягийг өнгөрсөн хавар намаасаа хөөсөн. Ингэж хөөхдөө Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга М.Чинболдыг ажлаас нь халж, түүний оронд нам дамжин явж явж АН-д элссэн Д.Батцогтыг шууд томилов. Д.Батцогт нь Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын тамгыг авмагцаа Н.Алтанхуягийг намаас хөөх тушаал гаргажээ. БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр ч С.Эрдэнээс хангалттай шарх аваад улс төрөөс хэсэгтээ холдоод байгаа тухай АН-ынхан ярьж буй юм. Мөн С.Эрдэнэ АН-ын дарга болонгуутаа Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Б.Баабар, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Н.Батбаяр тэргүүтэй 116 хүнийг Үндэсний бодлогын хорооноосоо хөөж байлаа. Энэ талаар нийтлэлч Б.Баабар өөрийн цахим хаягтаа “Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ. АН цэвэршлээ” хэмээн жиргэж байв. Харин одоо гэнэт ухаарсан уу, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин хоёрыг лав эргүүлж авчраад, намынхаа дэд дарга болгожээ. Юутай ч “Намын дарга маань намынхаа лидерүүдийг “намнадаг” гэв үү” гэх яриа АН-ынхны дунд гарсан байна. Тиймээс энэ бичвэрээ эхэнд дурдсан эшлэлээр хариулт нэхэн төгсгөе. “...Эв нэгдэлгүй, фракцуудынх нь зодоон хэрээс хэтэрсэн учраас л АН өнөөдөр УИХ-д сөрөх ч чадваргүй сөрөг хүчин болж хувираад байна. АН-д эвийн цавуу хэрэгтэй болохоос нэгнийхээ шархан дээр нь давс цацаад суудаг хүн хэрэгтэй гэж үү”. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 32 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин