Заавал хариулаарай, Г.Занданшатар дарга аа

2019-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхлээд байна. Тиймээс Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хаяглаж сониныхоо хуудсаар дамжуулан Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой зургаан асуултыг илгээж байна. Та заавал хариулаарай.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалтуудыг хэлэлцэхгүй гэсэн арга гэх хардлага нийгэмд байна. Оюутолгойн гэрээний талаарх дүгнэлтүүдийг УИХ хэзээ хэлэлцэх вэ?

-Таны тэргүүлсэн парламент Үндсэн хуулийг өөрчилж чадвал УИХ-ын дарга Г.Занданшатар гэдэг нэр түүхэнд бичигдэх нь тодорхой. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт ардаа сайн үр дагавар үзүүлбэл та сайн нэр, улс оронд тааруухан нөлөө үзүүлж эхэлбэл та муугаар бичигдэнэ. Ер нь энэ өөрчлөлтийг Та УИХ-ын даргын хувьд биш хувь хүний өнцгөөс хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Үндсэн хуульдаа өмнө нь бид өөрчлөлт оруулж байсан удаа бий. Ингэхдээ бүх ард түмний санал асуулга явуулсан. Харин энэ удаа зөвлөлдөх ардчиллын зарчмаар санал асуулгыг явуулж байна. Зөвлөлдөх ардчилал гэх  үгийг та давтаж  ярьсаар олон нийтэд хэдийнэ танил болгосон.  Энэ зарчмын хүрээнд Үндсэн хуулиа өөрчлөх нь юугаараа давуу юм бэ?

-Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлохтой холбоотой нэмэлт оруулах гэж байгаа нь алсдаа намыг Үндсэн хуульд дэвшүүлж, төрийн дээр нам гарах эхлэлийг тавьж байгаа хэрэг гэх хуульч цөөнгүй байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Сайд нарыг томилох, чөлөөлөх огцруулах журмын хүрээнд Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэжээ.  Энэ нь Үндсэн хуулийн 39.3-т заасан “Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ хүн бүрээр хэлэлцэж томилно” буюу 20 дугаар зүйлд заасан “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэснийг шууд зөрчиж байна гэх дүгнэлтийг хийж болохоор байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн суурь зарчмыг энэ өөрчлөлтөөр зөрчих нь гэсэн ойлголт нийгэмд байна?

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт өөрчлөлтийн хүрээнд сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна гэж оруулахаар төлөвлөжээ. Орон нутаг татвар тогтооно гэдэг бол төрийн байгууламжийн нэгдмэл хэлбэртэй Монгол Улсад тохирохгүй. Харин АНУ зэрэг Холбооны төрийн байгууламжтай улсад байдаг тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт юм. Мөн энэ өөрчлөлт Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-ийн “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэснийг шууд халж байгаа явдал биш үү. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байгаа вэ?
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.27  ПҮРЭВ  №130  (6097)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 34 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин