Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх сайн дурын баг ажиллана

2019-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Улаанбаатар хотноо тав хоногийн дараа  болох Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх IV конгрессыг зохион байгуулах Үндэсний хороо өчигдөр хуралдлаа. Үндэсний хорооны энэ удаагийн хуралдаанаар Ази, Номхон далайн бүсээс гадна Европ, Африкийн нийт 43 орны 600 гаруй төлөөлөгч чуулах олон улсын энэхүү томоохон арга хэмжээний бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн бөгөөд хуралдааныг С.Чинзориг сайд даргалсан.  Хуралдааны эхэнд Засгийн газар Конгресст онцгой анхаарал хандуулж байгаагийн илэрхийлэл нь хурлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна. Конгресст гадаадын 200, дотоодын 400 орчим төлөөлөгч оролцох нь тодорхой болсон эхний зочид хоёр өдрийн дараа ирнэ зэрэг тодорхой мэдээллүүдийг өглөө. Энэ удаагийн конгрессоор Тогтвортой хөгжлийн зорилт болон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд тэднийг  эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага”-ын сайн туршлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангах чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа, ололт амжилт болон тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцэх юм. Конгресст оролцох төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх тул зочдыг угтаж авах, байрлуулах, хуралдаан болох болон чөлөөт цагаараа очих олон нийтийн газруудад тэднийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь зохион байгуулагчдын хүлээсэн томоохон үүрэг бөгөөд Конгрессын бэлтгэл ажлыг хангах техникийн ажлын хэсэг Бичиг баримтын боловсруулалт, орчуулгын, Гадаад харилцаа, ёслолын, Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн, Мэдээлэл, сурталчилгааны, Дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийн, Сайн дурын багийг бэлтгэх, сургалт зохион байгуулах асуудал хариуцсан зургаан дэд хэсэгт хуваагдан бэлтгэлийг ханган ажиллажээ. Тухайлбал,  370 гаруй сайн дурын ажилтнаас 100 хүнийг сонгон Сайн дурын багийг  байгуулсан, түүнчлэн долоон зочид буудлын 120 гаруй ажилтанд хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харилцах, тэдэнд дэмжлэг үзүүлж үйлчлэх талаар сургалт явуулжээ. Хуралдааны үеэр  С.Чинзориг сайд “Энэ удаагийн конгресс бидэнд олон зүйлээр хөгжлийн бэрхшээлтэй болоод нийт иргэдэд хүртээмжгүй, ээлгүй орчинд ажиллаж амьдарч байгааг ухааруулж, цочроо өгч байна. Эрүүл мэнд, цагдаа, онцгой зэрэг яаралтай тусламжийн багийн хуваариа эргэн харж төлөвлөгөөг нягтлан, гадаад дотоодын зочдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж ажиллаарай. Хил гаалиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндрэл, саадгүй нэвтрүүлэх, тэдгээр иргэдийн туслах хэрэгсэл, зайлшгүй биедээ авч явах шаардлага бүхий зүйлсийг  зөв зохистой шалгах зэргийг анхааралдаа авч шаардлагатай сургалт, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулах  холбогдох байгууллагуудад зохион байгуулсан гэж ойлгож байна” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.27  ПҮРЭВ  №130  (6097)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 33 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин