АН-ын гишүүд даргынхаа гомдлоор цагдаад шалгуулдаг болов

2019-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
З.БАТТӨМӨР Баримт-1 АН-ын дарга С.Эрдэнэ Дундговь аймагт намынхаа гишүүдтэй уулзалт хийхээр очсон боловч хөөгдөөд буцсан тухай мэдээлэл хэвлэл, цахим сүлжээгээр таржээ. Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтыг парламентад элч төлөөлөгчөөрөө сонгон илгээж байсан, ардчиллын үнэ цэнэ, шударга ёсны үнэлэмж, мэдрэмж өндөр Дундговийнхон С.Эрдэнийг уриа лоозон, шаардлага, эсэргүүцэл, шүүмжлэлтэй угтсан нь энэ аж. Үүний дараа С.Эрдэнэ товлосон уулзалтаа хийлгүй буцсан байна.   Баримт-2 АН-ын дарга С.Эрдэнэ Өвөрхангай аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийхдээ өөрийг нь шүүмжилж, эсэргүүцэж буй гишүүдээ “томоотой болгох” арга хэмжээг урьдчилан авчээ. Өвөрхангай аймгийн АН-ын дэд дарга П.Алтангэрэлд аймгийн Цагдаагийн газраас албан бичиг ирүүлж, С.Эрдэнийн уулзалтын үеэр жагсаал, цуглаан зохион байгуулахгүй байхыг анхааруулж, Зөрчлийн тухай хуулийн олон заалтыг сануулжээ.   Баримт-3 АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоног буюу 2019 оны зургадугаар сарын 10-14-ний өдрүүдэд тусгай удирдамж, тушаал шийдвэртэй хэд  хэдэн жагсаал, цуглаан зохион байгуулсан. Гэтэл эдгээр жагсаал, цуглаан нь албан ёсны зөвшөөрөлгүй байсныг ЦЕГ-аас олон нийтэд мэдээлсэн юм. Дээрх гурван жишээнээс хэд хэдэн дүгнэлтийг гаргаж болохоор байна. Нэгт, АН-ын дарга С.Эрдэнэ айдастай байна. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг. Өвөрхангайд болсон явдал үүний тод жишээ болов. С.Эрдэнэ уриа лоозон барьж, шударга шүүмжлэл, шаардлага тавьсан гишүүнээ цагдаад өгөх шалтгаан юу байв. Яагаад намынхаа гишүүдийн шүүмжлэлийг сонсохгүй байна вэ? Хоёрт, С.Эрдэнэ өөрөө хууль, дүрэм зөрчин жагсаал, цуглаан зохион байгуулсан нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс бусдыг жагсаал, цуглаан битгий хий гэж айлган сүрдүүлэх ёс зүйн эрх түүнд байхгүй. Өөрийн толгой дээрх бутыг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харав гэдэг л энэ байх. Өөрөө хууль дүрэм зөрччихөөд бусдыг хууль дүрэм мөрдөхийг анхааруулна гэж юу байх билээ. Ийм байдлаар АН-ыг ардчилалгүй болгочихоод ямар үзэл баримтлалаа орон даяар танилцуулж явааг ойлгоход бэрх байна. Үг хэлэх гэсэн гишүүдээ хууль, журмаар сүрдүүлэхийг оролдох болсон гэх С.Эрдэнэд хуулийг хатуу сануулах цаг болсон хэмээн намынх нь гишүүд хэвлэлийн хурал, энд тэнд ярих болоод байна. Уг нь АН-ын үнэт зүйл, үзэл баримтлал бол ардчилал, хүний эрх, шударга ёс байсаар ирсэн. Одоо харин энэ бүхэн байхгүй болсон бололтой. Намын даргынхаа уулзалт дээр гишүүд нь үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж болдоггүй байдал АН-д тогтож байх шиг байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.27  ПҮРЭВ  №130  (6097)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 31 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин