Их хурал Мөрдөх албатай болох гэнэ

2019-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааны эцэг, Ардын багш, Гавьяат хуульч, Хөдөлмөрийн баатар Б.Чимид агсан нэгэнтээ “...Хэрвээ Үндсэн хуулийг засан сайжруулъя гэвэл шинжлэх ухааны үндэстэй, бүхэлд нь, цогцоор байдлаар өөрчлөх хэрэгтэй. Эндээс нь нэг өгүүлбэр авч оронд өөр өгүүлбэр хийгээд байвал Үндсэн хууль сэг болно” гэж байв. Магадгүй, үе үе босч ирээд байдаг Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Б.Чимид гуайн хэлсэн сүүлчийн үг энэ байх. Тэгвэл өнөөдөр эрх баригчид өөрсдийн боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын гишүүд “...Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна” гэсэн сонгогчдынхоо “санал”-ыг цуглуулахаар нутаг нутаг руугаа мордоод байна. Энэ өөрчлөлт олон ч шүүмжлэл дагуулж байгаа. Гэхдээ үүнийг ил хэлдэг нь цөөхөн байгаа юм. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтүүдээс Б.Чимид агсаны хэлсэнчлэн нэг “өгүүлбэр”-ийг энд онцолъё. Төслийг боловсруулсан эрх баригчид Үндсэн хуулийн 28.2-т “...Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт  гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэсэн өөрчлөлт оруулах гэж байна. Одоо С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгтэй холбоотой байгуулсан, Үндэсний телевизээр эрүүдэн шүүсэн гэх бичлэг цацсан Түр хороо ингэж албажих нээ гэсэн үг. Араас нь 28.3-т “...Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж боловсруулснаа оруулах гэж буй ажээ. Энэ бол маш ноцтой “өгүүлбэр” юм. Хууль зүйн үүднээс мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, мэдүүлэг авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгддэг ажиллагаа юм. Энэ нь бүгд нотлох баримтаар үнэлэгддэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд оруулна гээд байгаа энэ өөрчлөлтөөр АТГ, ТЕГ, ЦЕГ-ын мөрдөн шалгах алба, газрын хийж хэрэгжүүлэх үүрэгт ажлыг УИХ-д давхардуулан олгож буй хэрэг. Прокурорын хяналтгүйгээр мөрдөх ажиллагаа явуулдаг болно. Давсалбал, эрхэм гишүүд “УИХ-ын бөгөөд Мөрдөгч” гэсэн ажилтай болох юм. Мөн УИХ-ын Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээхгүй гэсэн нь ихэд ойлгомжгүй бөгөөд хуулийн шууд зөрчил байгаа аж. Яг үнэндээ УИХ-ын Түр хороо дүгнэлт гаргааад, түүнийгээ эрх бүхий байгууллагад шилжүүлж, шүүх түүнийг нь хүчинтэй эсэхийг шийднэ гэдэг өөрсдийнхөө томилсон хууль хяналтын байгууллагын удирдлагууд, шүүхэд өгч буй улс төрийн лүндэн болно. Мөрдөх албаны хийдэг бүх ажиллагааг УИХ-ын гишүүд хийгээд шүүх, хуулийн байгууллагад шилжүүлэхэд, өөдөөс нь буцаагаад шидэх аавын хүү гарах ч үгүй. Буруу, зөвийн ялгаа ч харагдахаа болино доо. Ерөөсөө л УИХ-ын Түр хороо хэмээх дөрвөн жилээр эрх барих намын түр томилолттой “Онцгой бүрэн эрхт комисс”-ууд дараалан байгуулагдана. Гэтэл УИХ-ын гишүүд гэдэг бол АТГ, ТЕГ, ЦЕГ-ын мөрдөгчид шиг мэргэшээгүй, тэр талын мэдлэг байх ч үгүй. Тиймээс цэвэр улс төрийн шалтгаантай мөрдөх ажиллагаа явагдаж, улс төрийн дүгнэлт гаргаж, улс төрийн хэлмэгдүүлэлт гаарна. Энэ Түр хорооноос өөр юу ч хүлээх хэрэггүй. Нөгөө талаар УИХ-ын үндсэн үүрэг нь хууль тогтоох болохоос биш хууль сахиулах биш. Нэн тэргүүнд хууль тогтоох үүргийг л хэрэгжүүлэх учиртай. Тиймээс Үндсэн хуульд оруулах гээд байгаа энэ “өгүүлбэр” Монголыг хуульгүй болгож, самарна. Ийм л үр дагавартай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.25  МЯГМАР  №128  (6095)  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 33 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин