Ерөнхий сайд хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд хамтран ажиллахыг уриалав

2019-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Төрийн цэргийн байгууллагад жагсаалын дарга болон бага даргаар алба хаасан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн дурсамж-уулзалт Соёлын төв өргөөнд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн болон баруун хилийн зэвсэгт мөргөлдөөн, энх цагийн бүтээн байгуулалтын жилүүдэд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн анги, салбарт цэргийн албыг хэвшүүлэн тогтоох, сахилга, дэг журам сахиулах, байлдааны бэлтгэл, соёл, хүмүүжлийн арга хэмжээ зохион байгуулахад бага дарга нар үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирснийг тэрээр тэмдэглэв. Бага дарга нараас баг, хороо, сумдын Засаг дарга, төрийн алба, бизнесийн шилдэг менежер, баялаг бүтээгч, төр, нийгэм, урлаг, соёлын зүтгэлтэн, алдар гавьяатан олноор төрөн гарсныг дурдав. Цаашид эх орноо хөгжүүлэх, хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхийн төлөө  төр, засагтайгаа хамтран ажиллахыг уриалав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулав. Эдийн засгаа өсгөж, их хэмжээний өр дарсан, гадаад валютын нөөц нэмэгдсэн, төсөв алдагдалгүй гарсан, мал сүргийн тоо өссөн, төмс, улаанбуудайн хэрэгцээг дотоодоос хангаж байгаа зэргийг дурдав. Цаашид эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, эрүүл хүнсээр иргэдээ бүрэн хангаж улмаар экспортлогч орон болохыг зорьж байгааг хэлэв. Ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг, хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг тэмдэглэлээ. Дурсамж уулзалтад нийслэл, орон нутгаас 1300 бэлтгэл үүрэгтэн оролцлоо. Зэвсэгт хүчин, Хил, Дотоодын цэрэг, Ардын армид жагсаалын даргаар алба хаасан нэр бүхий хүмүүст Ерөнхий сайд дурсгалын зүйл гардуулав. Тэдний хамгийн залуу нь 24, хамгийн ахмад нь 70 настай байлаа. Дурсамж-уулзалтаас ”Жагсаалын дарга, бага дарга нарын холбоо” байгуулагдсаныг зарлалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 33 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин