ЖДҮ-г гэмт хэрэг гэж Ерөнхийлөгч хэлсэн шүү, МАН-ынхаан

2019-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын зарим гишүүний  өмнөөс ичих үе олон байлаа.  Гэхдээ цаг хугацаа гэдэг сонин юм, саяхан л  иргэдийнхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чин хэмээгдэж байсан нөхөд өнөөдөр  Үндсэн хуулийг өөрчилнө гээд дээгүүр нисч явах гэж. Тэдэнд ард түмний өмч болох Үндсэн хуулийг өөрчлөх гавьяа бий л юм байх даа. Ядаж ард түмний нүдэн дээр ил тод үйлдэгдсэн ЖДҮ-гийн хэргээ шийдэж, “гэмт хэрэгтнүүд”-ээ явуулчихаж чадаагүй парламент шүү дээ. Жирийн иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮ-гийн гэмт хэргээ одоо мартагнуулах  ажлыг нөгөө хэд маань сайн хийж байна.  Нийгэмд энэ талаарх яриа ч бүдгэрч эхлэв.  Гэхдээ хэрэг хуучирдаггүй.  Тэд хуулийн хариуцлагаас мултарч болох ч ард түмний сонголтын өмнө очиж л таарна. ЖДҮ-чин гишүүд гэмт хэрэгтэн мөн үү гэвэл мөн.  Улсын Ерөнхий прокурор асан  хүртэл чуулганы танхимд ЖДҮ-чдэд зориулан хуулийн зүйл анги уншиж байсан.  Мөн Төрийн тэргүүн саяхандаа, УИХ-ыг өөрөө тарахыг шаардахдаа ЖДҮ бол гэмт хэрэг гэдгийг хэлсэн билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын 49 гишүүн өргөсөн тангаргаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсдөдөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” болох нь олон зүйлээр тогтоогдсон. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдлаа. Та бүхнийг улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг уриалж байна. Та бүхэн зоригловоос төрт ёсны түүхнээ цэгц шударгын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй” хэмээн чуулганы танхимд зарласан байдаг. Энэ нь Төрийн тэргүүний хоёр дахь удаагийн шаардлага байв. Өмнө нь буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд УИХ-д өөрөө тарахыг шаардсан бичиг явуулж байлаа. Тэр үед ч мөн  сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн, хууль зөрчсөн үйлдэл гаргаж ирсэн гэдгийг Ерөнхийлөгч тодотгож байлаа. Гэсэн ч ЖДҮ-чид таг чиг.  Ерөнхийлөгчийн шаардлагад одоогоор МАН-аас  хэн ч хариулт, няцаалт өгөөгүй байна.  Угаасаа хэлэх үг эрх баригчдад олдохгүй л дээ.    Одоогоор ЖДҮ-чин гишүүдийн тоо 49-д хүрчихээд  байна.  Энэ нь парламентын талаас илүү хувь нь “гэмт хэрэгтэн” гэсэн үг.  ЖДҮ-гийн асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж, таван гишүүнийг эхний удаад яллагдагчаар татсан ч хэргийг нь замхруулах ажлыг МАН-ынхан хийж эхэлсэн.   Ийм л парламентыг бид 2016 оны сонгуулиар бий болгожээ.   Тэд ард түмнийг одоо ч басамжилж, Үндсэн хуулийг бид өөрчлөх ёстой.  Одоо л биш бол хэзээ ч биш хэмээх тархи угаалтаа хийгээд эхэлжээ.  Хэрэг хуучирдаггүй,   ЖДҮ-г гэмт хэрэг гэж Ерөнхийлөгч хэлсэн дээ, МАН-ынхаан. Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлсийг хийгээч гэж Төрийн тэргүүн уриалсан шүү,  эрх баригчид аа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.21  БААСАН  №126  (6093)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 32 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин