Үндсэн хуулийн өөрчлөлтийн үнэнийг хэлэгчид ил гарч чадахгүй байна

2019-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР УИХ сөрөг хүчингүй, МАН дангаар төрийн эрхийг барьж буй. Тэд Үндсэн хуульд өөрчлөлт хийхээр идэвхийлэн ажиллаж байна. Энэ өөрчлөлтийн талаар үнэнийг хэлж байгаа хуульчид лав үгүй боллоо. Гэхдээ эрх баригч МАН-ын УИХ дахь бүлгийн хурал дээр үнэнийг яриад байгаа гишүүд хэд хэд бий ажээ. Тэр, энэ гэж нэр дурдаад яахав. Шуудхан хэлэхэд, улс үндэстний аюулгүй байдлын талаар хичээл ном заалгасан хэдэн гишүүн “...Үндсэн хуулийн энэ өөрчлөлт Үндэсний аюулгүй байдалд халтай болж мэднэ шүү” гэж анхааруулсаар байгаа ажээ. Бүлгийн хурал хаалттай явагдаж байгаа. Дээрээс нь эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг элдвийн саадгүй явуулахаар бүх талын арга хэмжээг авч буй. Бас “...Намаа бод” гэдэг МАН-ын бичигдээгүй дүрэм үйлчлээд болохгүй байгаа талаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн үнэнийг хэлэгч гишүүд учирлаж байгаа юм. Хэрэвзээ “...Үндсэн хуулийн өөрчлөлт болохгүй байна” гээд олон нийтэд яриад гараад ирвэл тэр гишүүдэд намаас хөөхөөс эхлээд олон зовлон тохиолдоно гэдгийг хэлж байна. Хүч түрж, бүгдийг “барьж” зүтгүүлсээр энэ өөрчлөлтийг хийж магад. МАН угаасаа л тэгдэг. Багцалдаг. Боодог. Нэгэн түүхийг саная. Одоогоос есөн жилийн тэртээ, 2010 онд намынхаа нэрнээс Х үсгийг авч хаяад МАН болж байв. Тухайн үед МА/Х/Н-ын дарга нь Сү.Батболд, генсек нь У.Хүрэлсүх байлаа. Их хуралд оролцсон төлөөлөгчдийнх нь 80 хувь эсэргүүцэж байсан ч яг санал хураахад 80 хувиар нь “...Дэмжсэн” гэсэн санал өгүүлсэн байдаг. Ингэж МАХН МАН болсон. Дараа нь шинээр МАХН төрсөн юм. Шинэхэн МАН-ын генсек У.Хүрэлсүх тэр үед ...“Ардын нам нэрээ сольсны хариуцлагыг толгойгоороо хариуцна” гэж мэдэгдэж байв. Түүнээс жилийн дараа, 2012 оны сонгуулийн өмнөхөн  “...Хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлдэг эр зоригтой байх ёстой гэж би боддог. Албан тушаалтнуудыг тэгж хэлдэг байгаасай гэж хүсдэг. МАН сонгуульд тааруу амжилт үзүүлбэл хариуцлага хүлээх ёстой хүний нэг нь би мөнөөс мөн” хэмээн баталж байлаа. 2012 оны УИХ-ын сонгууль болсон. МАН ялагдсан. Харин квотоор гишүүн болсон У.Хүрэлсүх “ажлаа өгөөд” гадаадад амьдардаг болсон юм. Энэ бол болсон л явдал. Худлаа гэх хүн олдохгүй. Өнөөдөр үүн шиг л хүч түрсэн байдлаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх гээд байна. Гэвч нэг намын нэрийг өөрчлөх, Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх хоёр тэнгэр, газар шиг ялгаатай. Намын нэрний лайг МАН ялагдаж хүлээсэн. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн гайг улс, үндэстнээрээ үүрнэ. Ийм л юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.20  ПҮРЭВ  №125  (6092)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 30 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин