Засгийн газар Ж.Мөнхбатын концессын гэрээг цуцаллаа

2019-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийн нэг нь концессын гэрээний асуудал байв. Тухайлбал,  Засгийн газрын сайд асан Н.Номтойбаяр “МАК” компанидаа 78 тэрбум,  С.Бямбацогт “Алтай трест” компанидаа 77 тэрбум, Ж.Мөнхбат “Засагт чандмань майнз” компанидаа 163 тэрбум төгрөгийн концессын эрхийг авсан нь тухайн үедээ нэлээд хурцаар яригдаж, тэднийг сайдын суудлаас огцруулах хэмжээнд очиж байв.   Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар стратегийн ач холбогдолгүй зарим концессын гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.  Цуцлах концессын жагсаалтад  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын “автор” бүхий Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын концесс багтсан байна. Концессын эрхийг Ж.Мөнхбат гишүүний эхнэрийн ахын компани гэх “Засагт чандмань майнз” компанид олгосон бөгөөд 2017 хоёрдугаар сарын 7-ны өдөр гэрээ байгуулсан. Улмаар тухайн оны дөрөвдүгээр сарын 12-нд болсон Засгийн газрын хуралдаанаар 163 орчим тэрбум төгрөгийг төсөвт дарамт болохгүйгээр шийдвэрлэхийг Сангийн сайд болон Татварын ерөнхий газрын даргад даалгасан байдаг.  Ингэж тус компани концессын гэрээ гүйцэтгэх эрхтэй болсон юм. Харин жил гаруйн хугацаа өнгөрсний дараа ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Мөнхбатын компанийн концессын гэрээг цуцлах шийдвэр гаргав. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийсэн. Дээрх концессоос гадна “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн концесс, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих гээд одоогоор 11 концессыг цуцлахаар шийдвэрлэжээ. “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн концессын гэрээг “Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан бөгөөд өмнө нь гэрээг нэг, зургаа хүртэлх сараар сунгасан байсан юм. Түүнчлэн концессын гэрээг цуцлах болсон шалтгаанаа Засгийн газар Монгол Улсын эдийн засагт бодитоор хохирол учруулж байна гэж тайлбарлалаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар болж байгаа, болохгүй байгааг нь ил тодоор хэлж явах жишиг рүү орох нь зүйтэй. Банкны салбар хэт улс төртэй хутгалдсан энэ нөхцөл байдлаас болж, авлига болон мөнгө угаалтын хэрэгтэй тууштай тэмцээгүй нөхцөл байдлаас шалтгаалж, хууль хяналтын байгууллага болон шүүхийн завхралаас болж Монгол Улс сааралжих нөхцөл байдалд орчихоод байсан. Одоо ч арилаагүй явж байна” хэмээн энэ  үеэр онцолсон. Харин үргэлжлүүлэх концессын жагсаалтад  Говийн бүс уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл, Тавантолгой- Ханбогд- Ханги чиглэлийн авто замтай холбоотой төсөл, Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Зэлтрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын концесс багтжээ. Засгийн газар концесс эзэмшигчтэй гэрээг үл маргах журмаар цуцлах, үүнтэй холбогдон гарах нөхөх олговор, алдагдал, олох ёстой байсан ашгийг хариуцахгүй байхыг концессын гэрээнд тусгасан байдаг байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.20  ПҮРЭВ  №125  (6092)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

15 цаг 30 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин